Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

    05/23/2025

    НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

    05/22/2025

    Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

    05/22/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»НШШГГ-ын дарга асан Р.Энхтайванд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ
Папарацци

НШШГГ-ын дарга асан Р.Энхтайванд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ

Эрхэм админBy Эрхэм админ05/17/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайванд холбогдох бас нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ.

Тэрбээр иргэн Б-ийн хүүхдийн холбогдсон, мансууруулах бодистой холбоотой хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна.

 

Үүнээс өмнө тэрбээр эрүүгийн нэг бус хэрэгт холбогдон шалгуулсан. Тухайлбал, тэрбээр удирдлагадаа ажилладаг шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулж, “Ньюсиян” ХХК-д Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийн тулд нэгэн дуучныг аргагүй байдалд оруулж, хахууль авсан гэм буруутайг нь шүүх тогтоосон билээ.

Мөн “Шүрэн” ХХК-д давуу байдал бий болгон, битүүмжилсэн хөрөнгийг нь цуцалсны улмаас уг компаниас төлбөр авагч иргэн С 522 сая төгрөгөө авах боломжгүйд хүрч, шүүхийн шийдвэр биелэхгүй болгосон хэрэгт буруутгагдсан байдаг.

Эдгээрээс гадна Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн хэрэгт холбогдон, гэм буруутай, эсэхийг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хэлэлцэхээр зарлаж байсан юм.

Гэвч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй өнгөрсөн.

Дээрх хэргээс гадна АТГ-ынхан хоёр ч сумын Засаг даргад холбогдох хэргийг шалгаж дуусжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулгыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй талбайд нэр бүхий компанид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгож, 2018 оны долдугаар сарын 18-нд гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутган мөрдөн байцааж дууссан байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.Серикболыг тус сумд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн захирлыг дарамтлан, “компанийн үйл ажиллагааг нь зогсооно” гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулж 2021 оны тавдугаар сарын 30-нд таван сая төгрөгийн хахууль авсан, 2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд сумын ЗДТГ-ын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг нэгэн компанид хүчээр борлуулж, мөнгийг нь хувьдаа завшсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

05/22/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

05/22/2025

Desant бүл нэмнэ

05/22/2025

Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа

05/22/2025

Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

05/22/2025

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.