Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан “Тамирчдын баярын өдөр”-ийг өнөөдөр орон даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тив дэлхий, олимпийн наадамд алтан соёмбот далбаагаа мандуулж, эх орныхоо алдар нэрийг дуурсгасаар ирсэн үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, спорт дэмжигчиддээ баярын мэнд дэвшүүлье.
Энэ өдөр спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин, олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальтан тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд боллоо.
Манай сайтын дуранд ийнхүү буужээ.
Монгол тамирчдын маань бахдам амжилт, ялалтын буухиа үеийн үед үргэлжлэх болтугай .