Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

    05/21/2025

    Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

    05/21/2025

    Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

    05/21/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»С.Амарсайханы өрөөнд архидаж, зодолдсон дарга нарын хэрэг замхрах уу?
Фото

С.Амарсайханы өрөөнд архидаж, зодолдсон дарга нарын хэрэг замхрах уу?

coolBy cool12/15/2018Updated:12/15/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төрийн захиргааны байранд архидан согтуурахыг хориглоод байхад НИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд  төлөөлөгч Н.Батсүмбэрэл ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаярыг зодсон хэрэг талаар эх сурвалжууд мэдээлсээр байна. Энэ хэргийн талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжууд баталсаар байгаа бөгөөд нэр бүхий этгээдүүд энэ хэргийг дарахаар төлөвлөөд байгаа аж. Харин энэ талаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын амыг барихаар төлөвлөөд байгааг эх сурвалж хэлсэн юм.  Энэ талаар  цахим орчинд ийнхүү мэдээлсэн байна. 

Энэ сарын 11-ны өдөр буюу мягмар гарагт НИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд НИТХ-ын тэргүүлэгч,  Н.Батсүмбэрэл хотын захиргааны хэлтсийн дарга Өлзийбаярыг зодож танхайрчээ. Тодруулбал, тус өдөр НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга, Сүхбаатар, Бат-Амгалан, Батбямба, Н.Батсүмбэрэл нар хурлын дарга С.Амарсайханыхаа өрөөнд архидснаас үүдэж уг зодоон гарсан аж. Ингээд НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэлд зодуулсан хэлтсийн дарга Өлзийбаяр энэ асуудлаар цагдаад хандах гэсэн боловч төлөөлөгчид түүнийг ятгаж хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгүй Н.Батсүмбэрэлийг эрүүл болсных нь дараа асуудлаа шийдэхийг зөвлөснөөр цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй аж. Хэрвээ уг хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бол НИТХ-ын дарга С.Амарсайхан албан тушаал дээрээ байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдах учраас НИТХ-ын төлөөлөгчид элдэв арга саам хэрэглэн Өлзийбаярыг өргөдөл өгүүлэхийг нь зогсоож чаджээ. Түүнчлэн уг зодоонийг С.Амарсайхан мэдэгдэхгүй байхыг ажилчиддаа үүрэгдсэн тухайг эх сурвалж мэдээлж байв.

Уг нь өнгөрсөн наймдугаар сарын 22-ны өдөр “Төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, хүйтэн зэвсэг хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол АЖЛААС ХАЛНА” гэсэн тогтоолыг У.Хүрэлсүхийн Засгийн газраас гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, ажилтан, албан хаагчдын сахилга бат, дэг журам, ёс зүй, ажлын хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны стандарт, байгууллагын дотоод журмыг чанд мөрдүүлэн ажиллах, ажлын байранд архидан согтуурах, тамхи татсан тохиолдолд Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай тусгасан гэсэн үг.
Тэгвэл энэхүү тогтоолыг биечлэн манлайлах ёстой НИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд зодооны хэрэг үйлдэгдсэн нь яалт ч үгүй гэмт хэрэг. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг сайтар нягтлаж хариуцлага тооцох нь зүйтэй болов уу.

Эх сурвалж:

https://www.facebook.com/medeeemn/photos/a.210200202919815/320020308604470/?type=3&theater

Хэргийг нууж байгаа  шалтгаан нь улс төрийн шалтгаантай гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл хотын даргын эзгүйрсэн суудлын төлөөх өрсөлдөөний төлөө ийнхүү хэргийг нууж байгаа бөгөөд албан өрөөнд архидсан, зодолдсон хэргийн хариуцлагыг хэн ч хүлээхгүй байх нөхцөл байдал үүсээд байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хууль бус томилгоог ТАЗ анхааралдаа авна уу!!!

05/20/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Ч.АРИУНЗУЛ ЭВЕРЕСТИЙН ОРГИЛЫГ ЭЗЭЛЛЭЭ

05/20/2025

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй!

05/19/2025

Дуучин IU төрсөн өдрөөрөө 200 сая вонын хандив өргөжээ

05/19/2025

АТГ өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж, мэдүүлэг авчээ

05/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.