Хотын дарга Д.Сумъяабазар энэ шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрээр “Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатайгаар автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор явууллаа. Үүнийг цаашдаа есдүгээр сарын 7-ны НИТХ-аар оруулна. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна” гэлээ.