Цахим орчинд хөгжилтэй бичлэгүүдээрээ өөрсдийн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлсэн залуус бол ALAGAA&NYAMKA хамтлагийнхан. Өргөн өмд, хэлхгэр цамц, пандагүй Алагаа, Нямка, Дэрмээ гурвыг төсөөлөхгүй.
Тэгвэл манай папараци дуран энэ удаад тус хамтлагийн ахлагч Э.Дорждэрэм буюу Дэрмээг онцлон цахим хуудаснаа буулгалаа.
Түүний хувьд хамтлагийнхаа хамгийн насаар ах нь. Тэрбээр 2010 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр Ардын багш Цэрэндагва багшийнхаа удирдлагад төгсчээ. Сургуулиа төгсөөд 11 жил болж. “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрт ажиллаж ажлынхаа гарааг эхлүүлсэн ч, нэг л өдөр “360 градус”-хан уран бүтээлээ хийхээ больжээ.
Түүнээс хойш тэрбээр нэгэн хэсэг барилгын компанид ажиллаж байгаад 2020 оноос дахин хоёр найзтайгаа хамтран уран бүтээлд орсон байна.