Гурван хүүхэд минь өсвөр үеийн олон улсын цанын тэмцээнд өвөл амралтгүй хичээллэсний эцэст нас насны ангилалд 1,2,3 р байруудыг эзэллээ.
Хамгийн гоё нь Монгол гэж зарлах нь байсан гэнэ. Дараа жил бүр ахицгаана гэнэ. Гэрээ санаад ирэх нь гоё байна гэнэ.
Ууланд хөлдүү мөс болох шахсан, чичирсэн, хүүхдүүд бүгд амарч байна, үүрээр харанхуйд босмооргүй байна, ууланд хальтарч унасан, хөлөө гэмтээсэн, өлссөн гээд л байсан одоо харцгаа амжилт үзүүлж гээд ээж нь ам асуув.
Аав нь чи яагаад биеэ хойш нь болгож цаг алдсан, хурдаа авах боломж олдоход аваагүй, яагаад холуур тойрсон, юү бодоод байдгийн гээд алдсан техникуудийг алдсан газартай нь нэг нэгээр нь тоочив. Монгол аав ээж гэж…Дотроо бол баяр.