Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр бурхны оронд оджээ.
Б.Бааст нь 1921 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд мэндэлжээ.
Тэрээр оны өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Ерөнхийлөгчөөс гардан авч байсан юм.
Өөрийн гэсэн өнгө аястай яруу найраг, утга зохиолын өвөрмөц бүтээлүүд туурвиж, Монголын яруу найраг, утга зохиолыг дэлхий нийтэд сурталчлан таниулах болон Монголын шинэ үеийн уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолч билээ.
Түүний бүтээлүүдээс дурдвал:
“Гурван ишиг” /1957/
“Хөөрхөн Баадий” /1959/
“Бушуу туулай” /1967/ өгүүллэг
“Алтайн цэцэг” /1965/
“Хунгийн дууль” /1970/
“Хөвчийн бор” /1977/ зэрэг 60 гаруй түүвэр
“Мандухай сэцэн хатан” зэрэг жүжгийн зохиолыг бичсэн.
Шагнал:
МЗЭ-ийн шагнал /1966/ – “Намрын уянга”, “Дарьсүрэн” туужаараа
Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ – “Хангайн бор” тэргүүтэй холбоо туужаараа
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн (1999)
Монгол Улсын Ардын Уран Зохиолч цол (2006)
Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол (2018)
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.