Хонь
Энэ сарын эх өөрийн гэр бүлийн төлөө анхаарал хандуулах цаг үе. Гэр бүлдээ анхаарч биеэ хэрхэн авч явах тал дээр үр хүүхдэдээ зөвлөгөө өгнө. Ганц биечүүд шинэ хүнтэй танилцаж магадгүй. Хувийн амьдралын асуудлуудаа анхаарч, сэтгэл санаагаа тайван байлгахыг од эрхэс зөвлөж байна. Хөрөнгө оруулалтын тал дээр анхаарал татах сонирхолтой үйл ажиллагаа гарч ирнэ. Албан тушаал ахих боломж байна. Санхүүгийн байдал ч тодорхой хэмжээгээр дээшлэх магадлал өндөр байна. Энэ сарын дундуур нийгмийн харилцаа сүлжээгээ өргөтгөх нь таны мэргэжлийн ажлаараа ахиц гаргах боломж олгоно. Удирдлагатайгаа ойлголцож чадвал нөхцөл байдал сайн тал руугаа эргэнэ. Таны хайр дурлалын амьдрал дэгэн догонтой байх тул өдөр тутмын ажилд саад учирна. Гэвч та аль алийг нь зохицуулж чадна. Хайр сэтгэл, харилцан ойлголцлыг од эрхэс билгэдэж байна. Сэтгэл санааны тогтворгүйжилт арилж харилцааны байдал сайжирна. Сарын сүүл рүү ажлаас бага ч болтугай зав гаргаж хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөх нь танд баяр баясалыг авчирна. Бүтээлч, оролдлоготой байх нь таныг амжилтанд хүргэнэ. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал эргэн ирэх болно. Гэр бүлтэйгээ аяны замд гарахад хөгжилтэй байж сэтгэл сэргэнэ. Гэр бүлдээ санаа тавьж амжихгүй олон ажил ундарвал зөвөөр ойлгуул. Зарим ганц бие хониныхон зуурдын учралд хөл алдах магадлал байна. Настай хүмүүс гадуур гарахдаа бэртэж гэмтэхээс сэргийл.
Үхэр
Энэ сарын эхээр удахгүй болох олныг хамарсан үйл ажиллагаанд бэлтгэн гадуур гарч тохирсон хувцас авч, үсээ засуулан шинэ дүр төрхөө бүрдүүл. Эрүүл мэнддээ анхаарч, мэдрэлээ хайрла. Элдэв худал мэдээлэлд автах магадлал их тул өөрийгөө эрүүл энерги, зөв хүмүүсээр хүрээлүүл. Найз нөхдөдөө туслах хэрэгцээ гарвал уриалгахан ханд. Олныг хамарсан үйл ажиллагаа танаас ихээхэн тэвчээр шаардах тул бэлтгэлтэй бай. Бие организмд хортой бүхнээс, ялангуяа спиртийн төрлийн ундаанаас татгалзахыг хичээгээрэй. Мөн хурц хоол хүнснээс болгоомжил. Хайр сэтгэлийн харилцаанд амжилт хүлээж байна. Ганц бие үхрийнхэн янаг амрагийн учралд толгой нь эргэх болно. Сарын дундуур дадсан дэглэм алдагдсан тул эрүүл мэнд муудах хандлагатай байна. Эр зоригтой байж, биеэ эзэмдэхийг од эрхэс танд зөвлөж байна. Буруу зүйлд уруу татагдаж болзошгүй. Мөрийтэй тоглоом осолтой хүмүүсээс хол бай. Зугаа цэнгэлд та татагдаж байна. Санхүүгийн боломжоос хүссэнээрээ байж чадахгүй нь бололтой. Бусдын ятгалгад автаж хөнгөмсөг үйл хийхээс эрс татгалз. Ямар нэг хууран мэхлэлт, шударга бус явдал таныг отож буй тул түүнд өртөхгүй байхыг хичээ. Сарын сүүл үед романтик учрал хүссэн хүмүүс шинэ танилцсан хүнтэйгээ харилцахдаа болгоомжтой байгаарай. Хууран мэхлэлтийн шалтгаанаар хэцүүхэн байдал ч үүсч магадгүй. Хувийн амьдралдаа уян хатан байж буулт хийж сур. Алс газар аялах нь адал явдалд дуртай хүмүүсийн гол хүсэл байх болно. Уран бүтээлч хүмүүс авьяас чадвараа зохих ёсоор үнэлүүлнэ. Од эрхэсийн нөлөө таны эрч хүчийг дэмжихгүй байна. Жолоо барихдаа анхаарлаа сарниулах зүйлийг бүү хий. Ашиг орлого өсөх хэдий ч урсгал зардал ихтэй холимог чиг хандлага давамгайлна.
Ихэр
Энэ сарын эхэн үед ажил хэргийн болон уран бүтээлийн үйл ажиллагаа идэвхэжнэ. Таны хамтран ажиллагсдын дотроос хагалан бутаргах үйл ажиллагаа сэдэж магад. Хов жив таны байр суурийг ганхуулахгүй гэдэгт та өөртөө итгэлтэй байх нь зөв. Огторгуйн од эрхэс та нарт гэрийн болон албаны ажлаа зэрэг зохицуулах үүрэг оноож байна. Гэр бүлд бяцхан асуудал үүснэ. Хайртай хүмүүстээ сайнаар хандахад юу саад болж байгаагаа сайтар тунгаан бод. Од эрхэс үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарахыг сануулж байна. Ганц биечүүд хүнтэй танилцаж магадгүй. Эрүүл мэндэд хүндрэл гарч магад бөгөөд халдварт өвчнөөс сэрэмжил. Халуун хоол идэж, архи согтууруулах ундааг тааруулж хэрэглээрэй. Сарын дундуур ажил дээр мухардмал байдал үүсвэл гэнэтийн зүйл мэт гайхах хэрэггүй. Хамт олон дунд маргаан дэгдээж магадгүй ч өөрийгөө түүнд хэтэрхий татагдан орохоос нь өмнө татаж ав. Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг анхааруулж байна. Сөрөг эерэг аль аль хандлагатай байж мэднэ. Архаг өвчин хүндрэх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Сүм хийдэд очиж бясалгал үйлдэн мөргөл хийх нь танд тайвшралт ухаарал авчирна. Сарын сүүл рүү дарга удирдлагуудад таны зүтгэл эерэг үнэлэгдэж, зорилгодоо хүрэхэд тань туслах болно. Мөрийтэй тоглоом зугаа цэнгэлээс холуур яв. Од эрхэс ямар ч нөлөө үзүүлсэн таны өөрийн дотоод эрч хүч сайн байна. Үүнд таны хөдөлмөрч зан, сэтгэлийн хат нөлөөлнө. Хууль бус саналаас болгоомжил. Эрч хүчээ дэмий зүйлд бүү үр.
Мэлхий
Энэ сарын эхээр аргагүй байдалд орж аз туршсан үйл ажиллагаанд оролцох нь зальхай явдал руу түлхэнэ. Биеэ барьж, зоригтой байхыг од гараг зөвлөж байна. Хувийн амьдралд хүндрэл, бүтэлгүйтэл, төвөгтэй байдал гарсан ч бүү бууж өг. Аз туршилт, мөрийтэй тоглоомоос зайлсхий. Танд бага зардлаар их ажил амжуулах амаргүй даалгавар ирнэ. Зөвхөн өөрийгөө гэж амиа хичээдэг бодол тань бэрхшээл байх болно. Бусдыг хүндэлж тэдний сайн сайхны төлөө залбирч чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ ганц бие болоод хайр дурлалын хосоо эрж хайж байгаа бол тийм зүйлтэй учрах магадлал өндөр байна. Романтик болзоонд аль нэг тал сэтгэл дундуур үлдэж болзошгүй. Сарын дунд үед банкнаас зээл авах эсвэл хөрөнгө оруулалт хийхийн өмнө алхам бүрээ тооцоолж, ирээдүйдээ ашигтай алхам хийхийг зөвлөе. Од эрхсийн зүгээс таагүй нөлөөлөл байгаа нь ямар нэгэн алдаа гаргах вий гэж айх биш зоригтой шийдмэг байхыг билэгдэж байна. Оюутан сурагч мэлхийнхэн одоо хичээл ном эрдэм сурахдаа илүү шамдах цаг болсон байна. Зарим хүмүүс гэр бүлийн хэрэгцээ шаардлагаас үүдэн дарга удирдлагатайгаа цалин мөнгөний талаар маргаан үүсгэх бололтой. Энэ цаг үед дарга удирдлагатайгаа муудалцах нь тийм ч сайхан санаа биш шүү. Сарын сүүл рүү од эрхсийн зүгээс танд урам зориг өгч мөн олон нийттэй харилцах сонирхлыг тань нэмэгдүүлэх болно. Хамт олонтойгоо ойлголцох ажилд хамаг цагаа зориулна. Анхаарлаа сарниулах эсвэл хий хоосон мөрөөдөх нь алдагдалд хүргэж болзошгүй. Сайхан мэдээ сураг сонсох юм уу дотны хүнээсээ бэлэг авна. Тав тухтай гэр орон тааламжтай уур амьсгал таныг сэргээх болно.
Арслан
Энэ сарын эхээр од эрхсийн байрлал танд эрч хүчнээс гадна анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Таны сэтгэл санаа таагүй байх тул алдаатай үйлдэл хийхээс болгоомжил. Сайн тунгааж бодсон үйлдэл л амжилтад хүрэх боломжтой. Амьдралын эрч хүч аажмаар нэмэгдэнэ. Гэнэтийн их мөнгөний сайхан саналаар хөөцөлдөх хэрэггүйг одод сануулж байна. Аюултай спортоор хичээллэх болон алсын аялалд оролцохоос зайлсхий. Замын хөдөлгөөний дүрэм зөрчилгүй, хурд хэтрүүлэхээс болгоомжил. Сарын дунд үед од эрхэс таны ажил мэргэжил болон эрүүл мэндийг идэвхтэй байлгах нөлөөлөл үзүүлж байгаа тул та завгүй байх төлөвтэй. Биеийн хүчний хэт ачаалал болон наргиан цэнгээн мансуурах бодис, согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Хууль бус үйлдэл, зарга шүүхтэй ямар нэг байдлаар орооцолдохоос зайлсхий. Сарын сүүл үед од эрхсийн зүгээс таны харилцаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Буруу ойлголцох магадлал өндөр байна. Хэтэрхий идэвхтэй хувь хувьсгалын амьдралтай хүмүүс ядарч эхэлнэ. Од эрхэс таныг нэг муу харилцаанаас нөгөө тийм ч таатай бус учрал руу чиглүүлсээр байх тул сэтгэлийн тэнхээтэй байхыг хичээ. Хэрэв хэт олон цагаар ажилласан, ядарсан бол бага зэрэг амрах тухай бод. Гэр бүлийнхэн болон ойр дотныхоо хүмүүстэй хамт байхыг хичээ. Сэтгэл зүйн дарамтаас болж хамтрагч эсвэл түншүүдтэйгээ муудалцахад хүрнэ. Бусдад бухимдлаа огт харуулахгүйгээр дотор чинь тамын гал дүрэлзэж байсан ч, гадна нүүрэн дээрээ диваажингийн аз жаргалыг цацруулан мишээж сур.
Охин
Энэ сарын эхээр та ямар нэгэн баяр ёслолд бэлтгэх ажилд дайчлагдах тул тэнд өөрийнхөө бүхий л сайн чанарыг харуулж чадна. Санхүүгээс болоод гэр бүлийн харьцаанд хүндрэл учирч болзошгүй. Эрүүл мэндээ онцгой анхаар. Бие махбодоо эрүүл чийрэг, хүчтэй байлгаж чадвал амжилтад хүрэх болно. Од эрхэс эерэг нөлөө үзүүлснээр таны ажил төрөл, цаашдын ирээдүй сайн байхаас гадна таны нэр хүнд өсөх болно. Таны үнэнч сэтгэл, цэцэн цэлмэг ухаан олон хүнийг өөртөө татна. Албан тушаал дэвших, санхүүгийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах хүмүүс хувийн амбицаа дарж, тэвчээртэй байвал амжилт гаргана гэж од гараг амлаж байна. Таны хувийн амьдрал сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. Хайртай хүнээ уучилж, чин сэтгэлийн бэлэг барь. Сарын дунд үед таныг санхүүгийн хувьд аз ивээх болно. Аливаа шүүхийн маргаан, хууль хяналтын үйл ажиллагаанд татагдан оролцох болвол мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Хувийн амьдралд чинь санамсаргүй өөрчлөлт гарч магад. Эрүүл мэндээ анхаар. Сэтгэл зүйн хувьд юу ч тохиолдсон унахгүй байх нь чухал. Бодлогогүй алхам хийж яаруу шийдвэр гаргахаас зайлсхий. Магадгүй таны ойр дотны хүн итгэл алдаж болзошгүй. Мөрийтэй тоглоомонд бооцоо тавих нь эрсдэл дагуулна. Сарын сүүл рүү хайр дурлал болон хувийн төлөвлөгөөнд тань саад учирч болзошгүй. Гадуур явахдаа болгоомжтой бай. Бэртэж болзошгүй.
Жинлүүр
Энэ сарын эхээр санхүүгийн ажил хэрэг ба наймаа хэлэлцээрт саад болж болох хэд хэдэн будлиантай нөхцөл байдалтай тулгарч болох юм. Баяр ёслолд уригдвал согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Ганц бие хүмүүс романтик учралыг мөрөөднө. Холоос зочин ирнэ. Гэнэтийн мэдээ таныг багагүй сандаргана. Таны зөн билэг хүчирхэгжих төлөвтэй байна. Ерөнхий төлөв байдлаа зөн совиндоо даатгаж, сайн сайхныг мөрөөдөхөд тэгтэл буруудахгүй. Од эрхсийн зүгээс өөртөө итгэлтэй байдлыг сэргээж, таныг хайр дурлалын асуудлыг ивээх болно. Гэр бүлийн хүрээнд чухал үйл явдал болно. Хэн ч хоцрохыг хүсэхгүй олны үйл ажиллагаанд оролцохдоо та сэтгэл хангалуун байна. Хамт олонтойгоо харьцаагаа сайжруул. Сарын дунд үед тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн эвдрэл саатлаас үүдэлтэй төлөвлөгдөөгүй зарлага гарч магад. Уран бүтээлч хүмүүсийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа нэрд гарах бололтой. Од эрхэс арилжаа наймааг дэмжиж буй энэ үед та төлөвлөснөө илүү олох магадлалтай. Эрүүл мэндээ сайжруулах зүйлд мөнгөө зарцуул. Эрүүл мэнддээ голчлон анхаар. Та гэнэтийн гаднын нөлөөнд орж болзошгүй. Хэт их эд хөрөнгө хөөцөлдвөл гэр бүлээ алдах болно. Бусдын тавьсан мэхэнд унахгүй байх хэрэгтэй. Сарын сүүл үед таны бүтээлч эрч хүч танд өргөн боломжийг нээж өгөх ба энэ нь гэр бүлийн уур амьсгалыг дулаацуулах болно. Ганц бие хүмүүс гэрлэх шийдвэр гаргуулах гэж хамтрагчаа бүү шамдуул. Ажлын байран дээр байр суурь булаацалдсанаас гарч болох хэрүүл маргаанаас зайлсхий. Од эрхэс арилжаа наймаа, гэрээ хэлэлцээртэй холбоотой ажлыг ивээж байна. Та ойр дотныхоо хүмүүстэй илэн далангүй байхыг хичээ.
Хилэнц
Энэ сарын эхэн үед хувийн амьдралд санхүүгийн асуудал болон бие биедээ харилцан сэтгэл дундуур байдал тохиолдоно. Од эрхсийн зүгээс таныг одоогийн нөхцөл байдалд харилцан ойлголцол, бусдыг уучлах сэтгэлийн тэнхээ гаргахыг зөвлөж байна. Ганц бие хүмүүсийн амьдралд өөрчлөлт гарах хандлагатай. Олны сайн танил эрхмүүдтэй уулзах боломж олдоно. Хүмүүс танд татагдахаар биеэ авч яв. Аливаа бичиг баримтан дээр гарын үсэг зурахаасаа өмнө анхааралтай уншиж шалга. Сарын дунд үед эрүүл мэнддээ анхаар. Хоол боловсруулах систем хямарч магадгүй байна. Архи согтууруулах ундаа, хэт шарсан хуурсан зүйлээс зайлсхий. Ужиг асуудлаа шийдэх ямар нэг алхам хийхгүй бол удахгүй таныг арагш улдан чангаах нь. Од эрхэс хүмүүстэй хэт сэтгэл хөдлөлөөр харьцахгүй байхыг сануулж байна. Хол замд болгоомжтой яваарай. Буруу мэдээллээс болж ойрын хүмүүстэйгээ зөрчилдөж мэднэ. Сарын сүүл рүү мөнгө санхүүтэй холбогдолтой хэтийн алхмаа нарийвчлан бодож үзэхийг гариг эрхэс зөвлөж байна. Таны зөн совин замыг зөв голдиролд оруулах болно. Хосууд улам дотносож, сэтгэл ханамжыг авах болно. Гэмтэл авах магадлалтай. Биеийн хүчний ачаалалаа багасга. Ганц бие хүмүүс хэд хэдэн романтик урилга хүлээн авна. Од эрхэс таныг эрсдэлтэй үйлдвэрлэл явуулах, эргэлзээтэй хүнтэй нөхөрлөх, эрүүл мэнддээ аз туршсан үйлдэл хийхээс болгоомжлохыг сануулж байна.
Нум
Энэ сарын эхээр удахгүй болох үйл явдлаас болоод та тун их ажилтай байна. Гэнэтийн мэдээ таныг самгардуулах магад тул анхааралтай бай. Гэмтэж, бэртэх магадлалтай. Аз туршсан худалдан авалтаас зайлсхий. Од эрхсийн нөлөөг ашиглан өөрийн төсөөлөх болон бүтээх чадвартаа анхаарлаа хандуулснаар олон зүйлийг хийж бүтээх боломжтой. Хувийн амьдралд хүндрэл бэрхшээл тохиолдож, хайртай хүндээ урам хугарч мэдэх тул сэтгэл санаагаа тайван байлга. Сарын дундуур од эрхсийн нөлөөгөөр шалтгаангүй гуниглуулахад хүрвэл ямар нэгэн сэтгэлээ сатааруулах зүйлийг оролдвол амьдрал гэрэл гэгээтэй, сонирхолтой болно. Гэхдээ аз туршсан үйлдэл хийж болохгүй. Бие тавгүйтэж, гэмтэж бэртэх ч магадлалтай. Ямар нэг хэрэгтэй зүйлээ мартахаас сэргийл. Чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Мөрийтэй тоглоомоос болгоомжил. Сарын сүүл үед буруу мэдээллээс болж та удирдлагуудтайгаа зөрчилдөж магадгүй. Таны карьерт сөргөөр нөлөөлж буруу зам руу хөтлөх гаднын нөлөө их байна. Эрүүл мэндээ анхаараагүйгээс хямралд орж мэднэ. Өнгөрсөн, харамсал дагуулж байдаг зүйлсийг дурсах хэрэггүй. Шинэ ажил шинэ албан тушаалд очих гэж буй нумынхан энэ бүхэнд тусалсан бүх хүмүүсийг мартаж болохгүй. Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Анхаарал сулрах тул төрөл бүрийн худалдааны ажил эсвэл эрсдэлтэй ажлыг түр хойшлуул. Гэр бүлийн уур амьсгалаас болж та нэлээд тайван бус, уур уцаартай байх бололтой.
Матар
Энэ сарын эхэнд оддын байрлал эргэж таны сэтгэл хөдлөх тул дэлхий ертөнц өнөөдөр таны талд байж, тааламжтай ашигтай ажлуудыг хийхэд сайхан энергиэр тэтгэх болно. Иймээс өөрийн эрч хүчинд илүү итгэж бардам зогс. Ганц бие хүмүүс шинэ танил, адал явдалтай учирна. Олон нийттэй нээлттэй харилцаанд орно. Таны оюун ухааныг сорьсон хэд хэдэн асуудлууд гарч ирэх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч хурц хоол унднаас зайлсхий. Од эрхсийн гайхалтай нөлөөгөөр та дур булаам харагдаж чадна. Од эрхэс танд тун таатай нөлөө үзүүлнэ. Энэ сарын дунд үед од эрхсийн нөлөөгөөр таны зөн билэг, урьдчилан харах чадвар нэмэгдэнэ. Орлого мөнгөний гачигдал тулгарч байсан бол өөр гарц олдох тул сэтгэл зовних хэрэггүй. Санаандгүй газраас ирсэн сайхан саналыг сайн судал. Хайр сэтгэлийн асуудал танд их цаг авна. Эрүүл мэнддээ анхаарч цэвэр агаарыг чухалчил. Хайртай хүнийхээ санаа бодлыг ойлгоогүйгээс болж үл ойлголцол үүснэ. Сарын сүүлээр хувийн амьдралын тань хуримтлагдсан асуудлууд их цаг авна. Гэнэтийн сонин учрал болно. Эрсдэлтэй, аюултай, этгээд гаж зүйлд дурлахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Од эрхэс таныг харанхуй ангал отож байгааг анхааруулж байна. Эрүүл мэнддээ сайтар анхаар. Хайр сэтгэлийн харилцаанд асуудал гарна. Гэр бүлийн харилцаанд гарсан хүндрэлийг даван туулах арга зам гарч ирнэ. Ганц бие матрууд гэр бүл болж хүүхэдтэй болох талаар нухацтай бодож эхэлнэ.
Хумх
Энэ сарын эхэн үед оддын дохио танд амьдралдаа шинэ эхлэлийг бий болгох боломжийг өгч байна. Хайртай хосуудын хувьд бүрхэг өрнөсөн харьцаа нь ямар нэгэн зүрх шархлуулсан асуудалгүйгээр өнгөрч шинэ харилцаа эхлэнэ. Өр зээл тавих тийм ч оновчтой шийдвэр биш байна. Зөн совин сэргэж, биелэх магадлал ихэснэ. Бүх үйл таны хийсэн үйлдэл хэлсэн үг бүрээс хамааралтай болно. Биеийн эрч хүч сайн байна. Сайн мэдээ авснаар харилцаа сайжирна. Амьсгалын зам болох хоол боловсруулах системийн өвчин тусч болзошгүй байна. Эрүүл мэнддээ анхаарч хөгжилтэй цовоо байхыг хичээ. Энэ сарын дундуур урьд өмнөх алдаа санаа зовоох тул бусдын хэл ам хов живээс болгоомжил. Гэнэтийн мэдээ таны амьдралд өөрчлөлт оруулна. Бодлогогүй үг, үйлдлээс болгоомжил. Гэмтэж бэртэх магадлалтай тул замын хөдөлгөөнд болгоомжтой оролц. Настай хүмүүс хууч өвчнөө сэдрээхээс сэргийл. Зарим хүний шийдвэр нь гэр бүлийн хүрээнд маргаан хийхэд хүргэнэ. Хянуур хандвал, тулгарсан асуудалаас зугтахын оронд шийдэх хариултыг олж чадна. Сарын сүүлээр өөрийн байр сууриа бататгахын тулд чухал сонголт хийх болно. Сайн танихгүй хүмүүсийн ятгалгаар хөнгөн аргаар мөнгө олох оролдлого санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Одод анхаарал болгоомжтой байж санаандгүй гайгаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Итгэж байсан хүн хүлээлтэнд хүрэхгүй бол таны сэтгэл гонсойх болно. Од эрхэсийн эрчим хүч таныг гай зовлонгоос хамгаалж, бие махбодийн төдийгүй оюун санааны хүч чадлыг сэргээнэ.
Загас
Энэ сарын эхэн үед од эрхсийн тохиол таныг хувийн амьдралдаа илүү зөн совингоо дагахыг зөвлөж байна. Хайр дурлалын харьцаанд таатай. Архи дарс хэрэглэж болохгүй. Мөн хэт тостой, халуун ногоотой хоолноос болгоомжил. Буяны үйлс хийж, сүм хийдэд очин хүмүүст тусал. Зарим ганц бие хүмүүс олон нийтийн арга хэмжээнээс өөрийн хайраа олж магадгүй. Хувийн амьдралаа төлөвлөхөд таатай. Найз нөхөд хамаатан садангуудын зөвлөгөө тус болно. Хурим найранд уригдах магад. Од эрхсийн тохиол ганц бие загасынханд сайхан учрал үнэнч хайр билэгдэж байна. Сарын дунд үед эрч хүч тань суларна. Өөрийн дотоод мэдрэмж, зөн билгийн хүчээр алдсан эрч хүчээ нөхөн авах хэрэгтэй. Та албан тушаал дэвших боломжийг алдалгүй ашигла. Од эрхсийн өгөх боломжууд таныг хүнд байдлаас гарахад тань тусална. Эрүүл мэндээ анхаар. Завгүй ачаалалтай ажлаас болж хууч өвчин сэдэрч ядрах магад. Гэр бүлийн харилцаа болон янаг амрагийн адал явдал хооронд үл ойлголцол гарах магадлалтай. Сарын сүүл үед ганц бие хүмүүс романтик учралтай учирна. Гэр бүлийн харилцаагаа сайжруулах эсвэл дурлалт хосууд янаг амрагийн явдлаа адал явдалтай болгоход таатай байна. Үр хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлж, тэдний хүмүүжилд зав гарган нухацтай анхаарал тавь. Ажил мэргэжлийн талын асуудалд анхаарлаа төвлөрүүлж хандахгүй бол алдаа гарч болзошгүй. Аливаа хууль бус харилцаа холбоо таагүй үр дүнд хүргэж болзошгүй. Эрүүл мэндээ анхаарч, аливаа харилцаанд сэтгэл зүйгээ хатуу бөгөөд тайван байлгахыг хичээ.