Шударга ёс, дэг журам тогтооно хэмээн ярьж гарч ирсэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд энэ асуудалд анхаарч, төрийн албыг цэгцлээсэй хэмээн хүсэж үүнийг бичиж байна.
Улсын Их Хурлын сонгууль болгоны дараа төрийн албанд халаа сэлгээ хийж, дарга нар өөрсдийн хамсаатан, цүнх баригч нараа албан тушаалд томилдог нь нууц биш. Монгол Улсад зөв стандартыг тогтоож, бусад төрийн байгууллагад үлгэр жишээ болж байх ёстой Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга ч халаа сэлгээ хийхээ мартсангүй.
2016 оны сонгуулийн дараа СХЗГ-ын дарга Г.Гантөмөр ганц тушаал гаргаад л газар, нэгжийн найман дарга, хүний нөөцийн мэргэжилтнээ сольсон байдаг. Ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй 2016 оны 09-р сарын 23-ны өдөр тушаал гаргаж томилгоо хийсэн юм . Энэ өдөр Г.Гантөмөр даргын төрсөн өдөр байдаг бөгөөд тэрээр өөрөө өөртөө барьж буй төрсөн өдрийн бэлэг гэлтэй.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэвлэлд ярилцлага өгөхдөө СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн талаар “Хуулийг биелүүлэгдэггүй дарга олон байна. Түүний нэг нь Г.Гантөмөр. Г.Гантөмөр өөрийнх нь хууль бус үйлдлийг хаацайлдаг хүмүүст давуу эрх олгож байна. Сүлжээгээр гэмт хэрэг хийдэг, түүнийгээ нуун дарагдуулдаг хүмүүсээ багаар нь дээш нь татаж төрийн ажлыг гутааж байна. Үүнийг дардаг хуулийн байгууллагын хүчин чадал муудсан байна. Энэ авлигатай холбоотой. Авлигын сүлжээ ихсэж, оройд гарахаар төр хүчин чадлаа алддаг. Авлигад бүрэн идэгдэхээр төрийн хүч сулардаг” хэмээн хэлснийг эргэн сануулъя
1 сэтгэгдэл
төрийн алба хуульгүй, зөвхөн намын хууль үйлчилдэг болсон нь монгол төрийн ялзралын эх суурь болсон. Төрөө бодож бгаа бол аль нэг нам нь зориглож энэ байдлыг эцэс болгох хэрэгтэй. Төр самуурснаас уг нь нам тарах нь шударга ёсонд нийцнэ. Даанч намын арьс нөмөрсөн ямар ч хүн үүнийг хий ж чадахгүй маш их хямрал сүйрэл нүүрлэж бна даа