Тас.мн “Харьцуулалт” булангаараа “Үр минь Хүү минь” дууг хэн хэн, хэрхэн амилуулсан талаарх мэдээллийг хүргэе.Ард түмний дунд дуучдын үр хүүхдэдээ зориулсан дууг ихэд сайшааж сонсдог.
Энэ дотроос
“Удмыг минь битгий сэвтээгээрэй үр минь
Урмыг минь битгий хугалаарай хүү минь” гэх сайхан үгтэй дууг хүмүүс аялах, дуулах дуртай болсон. “Үр минь Хүү минь ” дууны шүлгийг З.Түмэнжаргал (СГЗ) бичиж, Хөгжмийг Г.Энхбаяр (УГЗ) бичжээ.
Энэ дууг анх амилуулсан эрхэмүүд бол МУГЖ Т.Баясгалан, Г. Эрдэнэбат нар юм. Дууны урлагийн томчуудын зохиосон дууг эдүгээн гавъяатууд анхлан дуулж байжээ.
Т.Баясгалан, Г. Эрдэнэбат “Үр минь Хүү минь”
https://open.spotify.com/track/3IU5FEzC4uKvKrRB5iCXXu
Хайртай үр хүүхдээ магтан, тэдэндээ сурган дуулах ерөөлийн “Үр минь хүү минь” дууг өөрийн урын санд оруулж, тэр хувилбар нь түмэн олонд ихэд хүрсэн нь. Харуул Алтайн уугуул хүү, хөгжмийн зохиолч, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ юм. Тэрээр уг дууг хоёр ч удаа шинэчлэн найруулгатайгаар дуулсан байдаг.
МУГЖ Ч.Бат-Эрдэнэ “Үр минь Хүү минь”
Хүний үр удам гэдэг хамгийн эрхэм хайрын түүчээ, хорвоогийн үргэлжлэл байдаг. “Үр минь Хүү минь” дууны өөр нэг хувилбар бол МУГЖ С.Ганчимэг, МУСТА С.Баттулга нарынх юм. Аав ижий үр хүүхдэдээ дуулах учиртай уг дууны бас нэгэн хослол хувилбар энэ юм.
Үр минь үлдэх хорвоо юм шүү гэж үнэн зүрхнээсээ сүсэглэн дуулах “Үр минь хүү минь” дууг энэ удаагийн харьцуулалт булангаараа онцоллоо. Уг уран бүтээлийг хэн сайн амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.
Та бүхний үр хүүхдүүд нь Өдөр өдөр өөдлөж, сар сараар сайжирч, жил жилдээ дэлгэрч, он ондоо дэлгэрч, олон үеээрээ жаргаж явах болтугай