Монгол улсад урлаг үнэлэмж муу байгаа болохоор хилийн чанад руу урлагийнхан “дүрвэх” нь хэвийн үзэгдэл болсон. Мөн хайртай хүмүүсээ тэжээхийн төлөө ажлыг хар бор гэхгүй хийж байгаа харагдах болсон билээ.
Үүний жишээг өөрөөрөө харуулж, олны хайр, харууслыг хүргэсэн хүн бол дуучин Б.Жавхлантөгс юм. Харийн улсад хар бор ажил хийж хайран сайхан авьяасыг үхүүлж байгаад олон ч хүн харамссан. Энэхүү харуусал нь түүнийг урлагт эргэн ирүүлсэн бололтой.
Сүүлийн үед урлаг, соёлын арга хэмжээнд дуулж хуурдан байгаа харагдана лээ. Урлагтаа эргэн тавтай морил.