Мориныхоо үүлдэр угсааг сайжруулах арга ажиллагаанд онцгой анхаарч ажилладаг тэрээр 1990 оноос хойш будён, англи азаргыг монгол гүүтэй эрлийзжүүлэн хурдан удмын шинэ цагийн монгол адууг бий болгож Сэлэнгэ аймгийн адууны үүлдэр угсааг сайжруулахад үнэтэй хувь нэмрийг оруулж яваа юм. Эднийх эрлийз голдуу адуутай. Сум орон нутгийнхаа 3 залуу өрх айлыг малжуулжээ. Орон нутгийнхаа олныг хамарсан ажил арга хэмжээ, баяр наадам, овооны тахилга зэрэгт хандив туслалцааг үзүүлж ирсэн байна. Түүний өөрийн адуун сүргийн ухаа зээрд морь нь дангаараа 6 түрүү, 18 айраг авч “Сэлэнгэ түмэн эх”, “Алтан жолоо” цолыг хүртэн Сэлэнгэ нутгийн наадамчин олныг баясгаж яваа сайхан хүлэг билээ. Мөн манай морь сонирхогчид түүний жороо хар морийг андахгүй. Жил бүрийн баяр наадмын торгон ногоон талбайд түүний морь усан тэлмэн жороо явдлаараа наадамчин олныг баясгаж байсан нь саяхан. “Алтан унага”-ны эзэн болсон аймгийн алдарт уяачдаа халуун баяр хүргэе.