Сант сумын малчин Түвшинтөрийн БААТАРЖАВ мал аж ахуйн салбарт 27 жил ажиллаж байна. Тэрээр “Цагаантолгой”ХХК-ийн нарийн нарийвтар ноост Орхон хонь маллаж мал маллах арга ухаанд суралцаж эхэлсэн.
Мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулахад анхаарч үхэр сүргээ казакийн цагаан толгойт үүлдрээр, хонин сүргээ үзэмчин үүлдрээр сайжруулсан. Сум орон нутгийн иргэдийг малжуулах зорилгоор 113 мал олгож, төсөвт байгууллагуудад хандив тусламж үзүүлэхэд өөрийн гэсэн бодитой хувь нэмрийг үзүүлж яваа. 2015 онд сумын аварга малчнаар шалгарч байжээ.