Хүү, бэр, худаасаа болж орлогоо нотолж чадахгүй огцорсон Л.Оюун-Эрдэнэ наанаа инээж, цаанаа уйлж, өс зангидаж байгаа бололтой.
Тэрбээр “The Times”-д ярилцлага өгсөн бөгөөд маш хортой үр нөлөө авчрах нь гарцаагүй “захиалгат” ярилцлага ажээ. Тодруулбал, “Exclusive interview” хэмээн редакц тодотгосон байна. Энэ нь “Онцгой (эсвэл тусгай) ярилцлага” гэсэн утгатай боловч сэтгүүл зүйн хэлээр цаанаа юу гэсэн үг вэ гэвэл зөвхөн нэг хэвлэл мэдээллийн байгууллагад тухайн ярилцагч өөрөө санаачилж тусгайлан өгсөн гэсэн утгатай. Бусад хэвлэлд энэ ярилцлага өөр газар нийтлэгдээгүй, өөр хүнд ижил агуулгатай ярилцлага өгөөгүй гэсэн үг. Тухайн редакцтай асуултынхаа хүрээг урьдчилан тусгайлан бэлтгэж онлайнаар харилцах замаар авсан ярилцлага ийм байдаг.
Яагаад чухал вэ гэвэл энэ нь найдвартай, эх сурвалжтай мэдээлэл болох, ярилцлага өгсөн хүн өөрөө зөвшөөрч, шууд харилцсан гэдгийг энэ тодотгол баталдаг. Өөрөөр хэлбэл, “exclusive interview” гэдэг нь Л.Оюун-Эрдэнэ уг нийтлэлийн агуулгыг өөрөө ярьж, The Times-д л зориулан өгсөн гэсэн үг юм шүү. Зарим тохиолдолд “exclusive” ярилцлага бол PR буюу имидж бүрдүүлэлтийн хэрэгсэл ч болдог.
Энэхүү ярилцлагыг улс төрийн хүрээнийхэн Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавьж байна хэмээн ярилцаж байна. Орлогоо нотолж чадахгүй болохоор эвгүйтэх нь тодорхой болж байгаа тул барьцаалаад ч хамаагүй хэргээрээ наймаалцахыг завдаж байна гэх яриа ч гарсан.
Энэхүү яриа үнэн эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ…