Эрт цагаас уламжлан Монголчууд залуу гэр бүл бологсдыг нэг гэрт орохоос нь өмнө тэдний од гаригийн зохицол, таван махбодийн учрал, найман суудал, есөн мэнгэний тохиол зэргийг харж зохицуулдаг байжээ. Эдгээр зохицол нь тэдний хойшдын амьдрал, ажил хэргийн амжилт бүтээл, зан төлөв, хувийн болоод гэр бүлийн аз жаргалд маш их нөлөөтөй байдаг. Хамгийн сайн тохирохоос эхлээд огт тохирохгүй хүртэл есөн шатлалтай зохицолдлыг мэнгэний өнгөнөөс хамааруулан гаргасан байдаг:
Үүнийг хүснэгт- 5 д үзүүлэв:
Хүснэгтийн нүд бүрийг А – И хүртэл үсгээр тэмдэглэв. Жишээ нь : гурван хөх, дөрвөн ногоон учирвал маш сайн / А / гэж, хоёулаа хоёр хар мэнгэтэй бол дунд зэрэг / Д /, зургаа ба нэг цагаан мэнгэтэнгүүд учирвал маш тохиромжгүй / И / гэх мэтээр тооцдог байна. Гурван хөх мэнгэнээс бусад өөр мэнгэтэй төрсөн эмэгтэй хүний мэнгийг гүйлгэж өөр мэнгээр орлуулж болдог учраас зарим нэг үл тохирох байдлыг засаж янзалдаг тал бий. Тухайн хүснэгтэд таван шар мэнгэтэнүүд нь бүх бусад мэнгэтэй дундаас дээш байдлаар зохицдог учраас оруулаагүй болно.
9 – 1. 7 – 1 зэрэг нь тохирох ба үл тохирохмэнгэний зохицолуудын холбоос гэж ойлгоно.
Хүснэгт 5
А
Дээдийн дээд
Эвийн хүрд
9 – 1. 3 – 4
2 – 6. 7 – 8
Б
Дээдийн дунд
Амь сахигч
9 – 3 . 2 – 8
1 – 4 . 6 – 7
7 – 6
В
Дээдийн эцэс
Цог заль
9 – 4 . 3 – 1 .
6 – 8. 7 – 2
Г
Дундын дээд
Буян хишиг
9 – 9. 6 – 6
7 – 7 . 8 – 8
Д
Дундын дунд
Тэгш
4 – 4 . 2 – 2 .
3 – 3 . 1 – 1.
Е
Дундын эцэс
Хор ад
9 – 8 . 6 – 4.
7 – 1. 2 – 3 .
Ж
Адгийн дээд
Таван зэтгэр
8 – 1. 3 – 6.
7 – 9 . 2 – 4
З
Адгийн дунд
Шулмас
9 – 6. 8 – 4.
3 – 7. 2 – 1.
И
Адгийн адаг
Биеийн зэтгэр
9 – 2 . 6 – 1 .
3 – 8 . 7 – 4 .
А. Дээд зэргийн тохиромжтой. Ийм гэр бүлийн бүх хүсэл биелэгдэж , аз жаргалтай амьдарна.
Б. Дээдийн дунд . Амь бие, эрүүл мэнд ийн хувьд сайн. Ийм гэр бүлд хүүхэд нь эрүүл чийрэг , баян тансаг амьдарна. Шургуу хөдөлмөрийн үрээр бүх хүсэл нь биелнэ.
В. Дээдийн адаг. Энэ хүрдэнд учирсан эр эм нь адилхан зантай, зорилго нэгтэй учраас учир утгагүй сөргөлдөөнөөс зайлж, хамтын амьдралаа ухаалаг эхлэх чадвартай байдаг. Эд хөрөнгөөр элбэг дэлбэг болно.
Г. Дундын дээд : буян хишиг ихтэй. Эвтэй , эд хөрөнгөөр элбэг гэр бүл . Эхнэр , нөхөр нь үр , ачдаа элгэмсэг, бүхний сайшаал хүртсэн , есөн хүсэл нь биелж байна.
Д. Дундын дунд : Бүх юм нь тэнцсэн , бат бөх тогтвортой, буянтай гэр бүл байна.
Е. Дундын адаг: Энэ хүрдний гэр бүл өөр хоорондоо ойр мэт боловч хол, Тэдэнд үр хүүхэд, төрөл садан, эд хөрөнгө байх боловч байхгүй мэт. Олсон бүхэн нь алга болж, бусдын олз болно.
Ж. Адгийн дээд : Таван өвчин , зовлонд таардаг. Хаана ч явсан өвчин зовлон салдаггүй, өөр хоорондоо эв түнжингүй, аз жаргалаар тааруу.
З. Адгийн дунд: Шулмасын хүрдэнд учирсан тул зан байдал нийцэхгүй, хэрүүл зовлон тасрахгүй, ажил бүтэлгүй, байнга юм дутаж байдаг.
И. Адгийн адаг: Ийм гэр бүл удаан байхгүй, Ямар ч ажил хэрэг нь бүтэхгүй , бие сэтгэл нь өвчин зовлонгоос салахгүй, гэр нь ядуурч, үгүйрэн хоосроно.
Урьдын цагт мэргэч төлөгч нар сүүлийн дөрвөн хүрдний мэнгэнд буй гэр бүлийг /Е,Ж,З,И/ хориглодог байсан . Хэрэв тэд гэр бүл болвол тэднийг маш болгоомжтой байж, амьдралд болон өөр хоорондоо хамгийн их сайнаар хандахыг зөвлөдөг байжээ.
Гэр бүл болоход махбодийн нийцэл:
Өөр хоорондоо аль хир тохиромжтой болохыг тодорхойлохын тулд өөрийн болон гэр бүл болох хүнийхээ төрсөн жил, түүнд харгалзсан махбодийг мэдэх шаардлагатай.
/Хүснэгт 5/
Хоёулаа гал бол : маш муу, аль нэг нь эрт үхэх буюу азгүй явдлууд тасралтгүй ээлжлэнэ.
Эр нь гал, Эм нь төмөр бол : бат бэх холбогдоно. Төрсөн хүү нь баян, аз жаргалтай.
Эр нь гал, эм нь мод бол: таагүй нийцэл, энэ гэр бүлд зовлон учирна.
Эр нь гал, эм нь ус бол : хамтын амьдрал нь тийм ч жаргалтай бус, ернь удаан үргэлжлэхгүй.
эр нь гал , эм нь шороо : бат бэх гэр бүл, урт наслана. Хүүд төрж, гэр орон аз жаргалтай, амжилт арвинтай байх болно.
Хоёулаа ус бол : хүү голдуу олон хүүхэдтэй болно. Хүүхдүүд нь сул биетэй төрөх боловч хожим нь аз жаргалтай амьдарцгаана.
Эр нь ус, эм нь төмөр бол : хамтын амьдрал нь урт удаан , аз жаргалтай.
Эр нь ус, эм нь мод бол : амжилттай, бат бэх гэр бүл болно.
Эр нь ус, эм нь шороо бол : ийм холбоо байж болно, тэр ч байтугай сайн ч байх, гэвч үр хүүхэд нь өвчин зовлонгоос салахгүй.
Эр нь ус, эм нь гал бол: гэрийн дотор үргэлж хэрүүл уруул, хамгийн тохиромжгүй гэр бүл .
Хоёулаа “ төмөр “ бол : тийм ч сайн бус холбоо. үр удам муудна. Гэвч материаллаг байдал хангалттай байна.
Эр нь төмөр, эм нь мод бол : сайнгүй холбоо бөгөөд ялангуяа хүүхдүүдэд онцгой хүнд тусаж, хувь тавилан нь таагүйгээр эргэнэ.
Эр нь төмөр, эм нь шороо бол: сайн гэр бүл. Аз жаргалтай, өөдрөг, эрүүл энх байх ба үр удам нь баян тансаг болно.
Эр нь төмөр, эм нь гал бол : энэ гэр бүл ерөнхийдөө сайн, гэвч гэр бүлийн бүх гишүүдийн эрүүл мэнд сулавтар болно.
Эр нь төмөр , эм нь ус бол : хамтдаа урт удаан амьдарч, үр аүүаэд нь эрүүл чийрэг өснө. Анхны хүүхэд нь эрэгтэй бол маш сайн.
Хоёулаа мод бол : гэр бүл сайн боловч үр хүүхэдгүй, эсвэл нэг л хүүхэд заяана.
Эр нь мод, эм нь шороо бол : хүүхэд олонтой, гэвч анхны хүүхэд эрэгтэй бол аз жаргалтай , анхны хүүхэд охин бол аз жаргал эдлэхгүй магадлалтай.
Эр нь мод, эм нь ус бол : сайн, бат бэх гэр бүл болно.
Эр нь мод, эм нь төмөр бол : аз жаргалгүй гэр бүл. Хүүхэд гарвал охин л төрнө.
Эр нь мод, эм нь гал бол : маш таарамжгүй, тохирохгүй.
Хоёулаа шороо бол: маш сайн, амжилттай.
Эр нь шороо ,эм нь гал бол : бас сайн гэр бүл.
Эр нь шороо, эм нь төмөр бол : ерөнхийдөө муугүй, гэвч үр хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр тусах магадлалтай.
Эр нь шороо, эм нь ус бол : нэг л хүүхэд
тэй , эсвэл огт хүүхэдгүй болох талтай ч аз жаргалтай амьдарна.
Эр нь шороо, эм нь мод бол : сайн гэр бүл, гэвч үр удам нь өвчин ороомтгой байна.
Арван хоёр жилийн харш:
А: Шууд харш :
Бар – Мич / хямралт эгшинд хэрүүлтэй /
Могой – Гахай
Хулгана – Морь
Туулай –Гахай
Луу – Нохой / булаалдах харш /
Б: Нууц харш :
Хулгана – туулай / түлхэлцэх харш/
Үхэр – Бар
Луу – Могой / ороолдох харш/
Хонь – Нохой
Морь – Мич
Мич – хонь / мич хонийн толгойг бяц цохино/
В: Далд харш:
Тахиа – Туулай
Хулгана – Үхэр / идэшээ хуваалцдаггүй/
Үхэр – Хонь / гайд хэрэлдэнэ./
Нохой – Гахай / өөр хоорондоо зодолдоно/
Морь – тахиа / тахиа морины туурайг тоншино/
Могой – Нохой / нохой могойн зулзагыг барина/