Монголчууд үр хүүхдүүддээ гахай, тахиа, загасны мах идүүлдэггүй байв Өвгөд маань хилэнцэт махыг, элдэв амттан, хор хөнөөлтэй хүнсийг хэрэглэдэггүй, үр хүүхэддээ хэрэглүүлдэггүй байсан нь их учиртай байсан. Гэтэл одоо амттан, сайхан харагдсан болгоныг үр хүүхэддээ өгч, улмаар донтуулж үр удмаа сүйтгэх ажлаа өөрсдөө хийж байна. Чихэр амттан хүүхдийг уур уцаар ихтэй болгохоос гадна, амттанд донтуулдаг. Амттанд донтсон хүүхэд томроод ирэхээрээ улмаар архи тамхинд донтдог.Хилэнцэт мах гэж юу вэ?
Гахай, тахиа, загасны махыг тэр бүр хэрэглэхийг цээрлэдэг, үр хүүхэддээ өгдөггүй байсны учир нь: -Гахай бол хог новш, муудсан хүнс, идэж болох бүхнийг залгидаг, цадах рефлекс байхгүй амьтан тул мах нь тэр чигтээ нян бактериэр дүүрэн, мөн хүний ухамсар сэтгэхүйд цадах ханах рефлекс байхгүй, шунаг сувдаг нэгэн болоход нөлөөлдөг.
-Тахианы махыг яагаад хилэнцэт маханд оруулсан нь: Тахиа бол өдөр бүр өндөглөдөг ороо ихтэй, их үйлтэй амьтан гэж үздэг байж. Тиймээс хүний бие организмд идсэн уусан зүйлийн нөлөөлөл шууд нөлөөлдөг учраас бэлгийн их дур хүсэл, гаж донд өртүүлдэг. Тахиа их идсэн хүүхдийн бэлгийн бойжилт эрт эхэлдэг, улмаар гаж хөгжил рүү оруулдаг. Иймийн улмаас тэр гаж хөгжил ижил хүйстнээ сонирхох нь баруунд элбэгшсэн. Манайд ч идэш хоол буруу болсон цагаас эхлэн гаж үйлдэл хандлагууд эхлэсэн.
-Загас уу? Загас бие биенээ барьж иддэг амьтан тул өвгөд маань хүний ухамсарт муугаар нөлөөлнө гэдгийг мэддэг байсан. Иймээс уур уцаар муу бүхнээс хамгаалж, үр хүүхэддээ загасны мах өгөхийг цээрлэж, төван хошуу малаа тааваар нь бэлчээж, айлгаж үргээлгүй, өөрийн гараар төхөөрсөн малынхаа махыг цаг улиралдаа тааруулан хүртдэг байсан нь тэр чигтээ гүн ухаан юм. Мах мөн л халуун чанарынх учраас өвөлдөө түлхүү хэрэглэж хүйтэн сэрүүнийг өнөтэй давдаг байж.
Зун нь цагаан идээгээ, намартаа байгалийнхаа цэвэр жимс хүнсийг хэрэглэдэг байсан нь улаан цагаан , ногоон уургаа тэнцвэртэй байлгаж, эрүүл, саруул! амьдрах арга ухаан нь цогц байсныг харуулдаг.
Previous Post