Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Монголд сайхан амьдрахаар Японоос ирсэн залуу хос
Зөвөлгөө

Монголд сайхан амьдрахаар Японоос ирсэн залуу хос

coolBy cool04/10/2019Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Залуу хос Такума, О.Уянга нартай сонирхолтой, гэгээн хайрынх нь талаар ярилцлаа. Тэд ердөө 18, 19 настай ч хүүтэйгээ амьдардаг. Тэд хүсэл мөрөөдлөөр дүүрэн өөрсдийн амьдрал, ажлын талаар влог хөтөлдөг юм. Хэрэв тэдний блогийг үзэж амжаагүй бол дараах ярилцлагад анхаарлаа хандуулж, гэгээн хайрын түүхийг уншиж, хэсэг хугацаанд гэгээн ертөнцөд зочлохыг хүсье.

Та хоёр танилцсан түүхээ сонирхуулахгүй юу?

Уянга: -Бид хоёрыг инстаграм танилцуулсан гэж хэлж болно. Дажгүй залуу миний инстаграм дахь зураг дээр зүрх дараад, би зөрүүлж зүрх дараад, түүнээс хойш нэг нэгнийхээ зураг дээр зүрх даралцдаг болсон. Нэг өдөр би түүн рүү “Сайн уу, чи япон хүн үү, монгол хүн үү” гэж асуутал “Сайн уу, япон хүн” гэж хариулсан. Гадаад хүнтэй гэрлэнэ гэж боддог байсан болохоор япон хүн гэхээр нь, бас дажгүй залуу байхаар нь шохоорхож эхэлсэн. Такума удалгүй Монголд ирж сурахаар болж, есдүгээр сарын 2-нд надтай уулзсан.

-Анх нэгнээ харахад, уулзахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Такума: -Уянгатай уулзахдаа их сандарсан. Учир нь, замын түгжрэлээс болоод би болзсон цагаасаа хоцорч очсон. Тэгсэн чинь Уянга намайг хараад “Чи зураг дээр харагддагаасаа намхан юм байна” гэсэн. Уянгаа руу харсан чинь, над руу эгцэлж харахгүй, ичээд байсан. Тэр нь их хөөрхөн санагдаж байсан

Уянга: Болзоондоо эрэгтэй хүн хоцорч ирэх муухай л даа. Жоохон хүлээгээд удахаар бол орхиод явчихъя л гэж бодож байсан. Гэхдээ Такума замдаа мессенжерээр учраа тайлбарлаад, үнсэж байгаа эможи явуулаад байсан болохоор уур хүрээгүй (инээв.сурв). Такума зураг дээрээ маш өндөр харагддаг байсан. Дэргэдээс нь харсан чинь тийм ч өндөр байгаагүй.

-Танилцаад удалгүй хамт амьдарсан гэсэн. Уянгааг япон хүнтэй үерхэнэ, хамт амьдарна гэхээр гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

Такума: Хамт амьдардаг байсан ах маань хатгаа аваад, Япон буцаад би ганцаараа амьдрах болсон. Бид хоёр “Tse”-д хоол иддэг байсан юм. Тэнд “Хоёулаа хамт амьдарвал гоё оо. Даанч гэрийнхэн зөвшөөрөхгүй байх” гээд л ярьдаг байсан.

Уянга: Соёлтой, хүмүүжилтэй гээд Такумад сайн ханддаг болохоор ээж хамт амьдрахыг зөвшөөрч, бидний ярьж байсан зүйл маань биелсэн. Бид хоёр танилцсан өдрөөсөө үерхэж эхлээд, хоёр сар гаруйн дараа хамт амьдарсан.

-Нэгнээ санахдаа ямар үйл явдлыг дурсдаг вэ, ямар төрх нь хамгийн түрүүнд санаанд ордог вэ?

Уянга: Уруулаа жимийгээд, нүдээ том болгоод хардаг төрх нь хамгийн түрүүнд нүдэнд харагддаг. Такума “Би чамтай учрах л гэж Монголд ирсэн юм байна” гэж хэлдэг нь гоё санагддаг.

Такума: Маш завгүй ажилладаг. Бусад үед нь дандаа хамт байдаг болохоор тийм зүйл бодогддоггүй.

-Японд хүүхдээ төрүүлээд удалгүй Монголд иржээ. Японд ажиллаж, амьдралгүй яагаад Монголд ирсэн юм бэ?

Уянга: Би 2018 оны дөрөвдүгээр сард жирэмсэн болсноо мэдэж, манай хүн аав болох бэлтгэлээ хийж, энд суралцах бодлоо орхиод, Япон явж ажил хийхээр шийдсэн. Японд хүүгээ төрүүлээд, удалгүй Монголд буцаж ирсэн. Монголдоо л сайхан амьдаръя, хөгжилд нь хувь нэмэр оруулъя гэж бодоод ирсэн.

Такума: Өмнө нь би өдрийг яаж хөгжилтэй өнгөрөөх вэ гэж боддог байсан бол аав болсноор ажил хийгээд, гурвуулаа сайхан амьдаръя гэж бодох болсон. Японд цалин өндөр ч татвар, нийгмийн даатгалын шимтгэл нь өндөр. Ажил хийж татвар төлөхөөс гадна Уянга, Тото (хүү нь) хоёрынхоо татварыг ч бас төлөхөөр мөнгө цуглуулж чадахгүй байсан. Тиймээс Монголд ажил хийгээд, сайхан амьдаръя гэж бодсон юм. Хүүхдээ Монголд өсгөх бодолтой байгаа. Яагаад гэвэл монгол хүн багаасаа хэрхэн мөнгө олох талаар, ямар мэргэжилтэй болж, хэрхэн амьдрах талаар бодсон байдаг. Японд тийм биш, бүх зүйлийг нь ээж, аав нь бэлдээд өгчихдөг.

-Монголд амьдрахад хүндрэлтэй зүйл юу байна вэ?

Такума: Анх Монголд ирээд, онгоцны буудлаас хотын төв рүү явсан чинь машины урдуур үхэр яваад байсан. Би андуураад өөр газар ирчихэв үү гээд маш их гайхаж байсан. Энэ мэтээр Монгол эхнээсээ л сонирхолтой санагдсан. Замын хөдөлгөөнд оролцохдоо дохиогоо байнга дуугаргаад л, монгол хүн их уцаартай амьдардаг.

-Монголд байхын сайхан юунд байна вэ?

Такума: Монгол хүмүүс хоорондоо чөлөөтэй харьцдаг нь таалагддаг. Уянга ч хүсч байгаа зүйлээ, дуртай, дургүй зүйлээ шууд хэлдэг нь амар байдаг.

-Саяхан шинэ байранд оржээ. Хэр төвхнөж байна даа?

Уянга: Энэ байрыг ээж, аав хоёр авч өгсөн. Бид олон хүүхэдтэй болох болохоор яваандаа өөр байр авна. Биднийг тусдаа гарч байгаа гээд ээж, аав хоёр маань хөргөгч, угаалгын машин, пэйч авч өгсөн. Бид хоёр цалингаа хуримтлуулж байгаад буйдан болон бусад зүйлсээ авна.

-Гурван жилийн хугацаанд Такума монгол хэл маш сайн сурсан байна. Маш цэвэрхэн ярьж байна. Хэл сурах нууцаасаа хуваалцахгүй юу?

Такума: Монгол сургуульд ороход хүмүүс над руу хараад байгаа юм шиг санагдаад, би маш их сандарч байсан. Монгол хэл, соёл мэдэхгүй, найз байхгүй хэцүү байсан ч би нүүрэндээ инээмсэглэл тодруулаад л яваад байсан. Би хөлбөмбөг тоглох дуртай. Хөлбөмбөг багийн спорт болохоор заавал бусадтайгаа ярилцахыг шаарддаг. Багийнхантайгаа, яриад, хэрэлдсээр байгаад сурсан.

-Та хоёрын ойрын болон холын зорилгоор ярилцлагаа өндөрлөе?

Уянга: Бид одоогоор хэлний сургалтын төвд ажиллаж байна. Үүнийхээ хажуугаар өөрсдийгөө хөгжүүлж, их сургуульд сурах зорилготой байгаа. Бас сайн үйлсийн аян зохион байгуулахыг зорьдог. Үүний эхлэл болгоод гуравдугаар сарын 9-нд асрамжийн газар байгаа хүүхдүүд дээр очсон. Үнэхээр хүнд байсан. Түүнээс хойш бид сайн үйлс хийхээр сэтгэл шулуудаад байгаа. Хамгийн түрүүнд эмнэлгийг, тэр дундаа төрөх эмнэлгийн орыг солимоор байгаа. Би Японд амаржсан. Тэнд бүрэн автомат орон дээр эмэгтэйчүүд төрж байхад монгол эмэгтэйчүүд зүгээр л төмөр орон дээр төрж байгааг хараад өрөвдсөн.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

Ордуудын гуравдугаар сарын зурхай

03/04/2025

Болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлэх зорилгоор “Эрхэм буудагч” нэвтрүүлгийн 30-р дугаарыг хүргэж байна

01/31/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.