Хүүхдийг төрснөөс сургууль төгсөх хүртэл нь энергийн сорогч бий болдог. Хөгжлийн энэ үеийг хүн бүр туулдаг байна. Ялангуяа өсвөр насанд энэ эмгэг улам их тодрон илэрдэг аж. Иймд хүүхдийн сэтгэл зүйг бүр нялхаас нь эцэг эхчүүд анхаарч байх хэрэгтэй.
Эцэг эхийн хайр хүүхдэд их дутагддаг.
Өдөр бүр амттан авч өгч бай гэсэн үг биш. Түүнийг ойлгох, ертөнцийг танин мэдэхэд эцэг эхчүүд туслах үүрэгтэй.
Эцэг эхчүүд уурласан үедээ хүүхдэд муу, бохир энергиэ цацдаг.
Хачирхалтай нь өсвөр насны хүүхэд үүнд тайвширдаг. Учир нь тэр муу энергиэр өөрийгөө цэнэглэж байгаа юм.
Гэрт авсан муу энергийг хүүхэд үе тэнгийнхэн, орчин тойрондоо цацдаг.
Хэл амаар доромжлох, хараалын үг хэлэх, хэрүүл шуугиан дэгдээх, энэ бүхэн гэрт авсан бохир энергийн үр дүн юм.
Хүүхдийн энергийн соролт (вампиризм) амьтан, ургамлыг үзэн ядах, үе тэнгийнхэн болон эцэг эх ойр дотныхондоо ширүүн авирлах зэрэг хандлагаар илэрдэг.
Хүүхдийг байнга гомдоох, сэтгэл зүйг нь шархлуулахад сөрөг энерги хуримтлагддаг байна.
Тааламжгүй харьцаатай гэр бүлд өссөн хүүхэд уур хорслоо жишээ нь нохойнд гаргадаг. Нохой, муур эсвэл өөрөөс нь чадал муутай дорой хүүхдэд хатуу харгис хандах нь бий. Арван хоёр насанд хүүхэд өөрийн сонирхол, үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байх ёстой. Энэ насанд спорт, техник, урлаг байгаль, ном гэхчилэн хүүхдийн сонирхолын хүрээ бий болдог. Хэрэв тэр юу ч сонирхдоггүй, догдолдоггүй, сэтгэл болон оюун ухаанаа хөгжөөхийн тулд ямар ч хүчин чармайлт тавихыг хүсдэггүй бол хүүхдэд энергийн соролт (муу энерги) төлөвшин тогтсон гэж болно. Тиймээс цэцэрлэг, сургууль гэхээс илүү эцэг эхчүүд юуны өмнө хүүхдийнхээ ёс суртахууны хүмүүжилд анхаарал тавьж байх нь зүй.