Хамтран кинонд тоглож хайрын романс үүсгэсэн жүжигчин П.Шүүдрэцэцэг, Э.Тодгэрэл нар бие, биенээсээ холдоод багагүй хугацааг үдэж буй. Учир нь П.Шүүдэрцэцэг боловсролоо дээшлүүлэхээр АНУ-г зориод байгаа юм. Түүний энэхүү явдалтай холбогдуулан хосуудыг салсан хэмээн мэдээлэл тархсан ч
Шүүдэрээ няцааж, хэвийн харилцаатай байгаа талаар сошиалаар хэлж байсан удаатай. Харин эхнэрээсээ хол байгаа Э.Тодгэрэл энд өөрийнхөө гадаад төрхөнд багагүй өөрчлөлт хийгээд амжжээ. Тэрээр үс засалтаа өөрчилж, шар өнгөөр будсан байна. Мөн эрүүл хооллолтыг эрхэмлэж, жин нэмэхээр хичээсэн байна. Түүний хичэээл үр дүнгээ өгч бас ч гэж нэлээд жин нэмжээ. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа тэр “За ашгүй…Би жаахан таргалаад байна. Хацарнаасаа л эхэлдэг юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.