Дуучин Э.Мишээлтэй хамтран амьдарч, хөөрхөн охины ээж болсноор албан ёсоор гэр бүлийн амьдралаа эхлүүлээд байгаа жүжигчин О.Цэнгэлийн жаргалтай агшин нэг иймэрхүү.
Нялх охиноо аваад Булган аймагт аялж зугаалан амарч яваа тэдний гэр бүлийнхэн байгалийн сайхныг жинхэнэ утгаар нь мэдэрч байгаа нь энэ гэх. Нийгмийн идэвх сайтай, юм юманд адтай жүжигчин бүсгүй маань ээж болоод бага зэрэг намба буужээ.
Өмнө нь амьдрал зохиож байсан гэгддэг дуучин Э.Мишээл ч эхнэр охиноо халамжлан, хэрэндээ л бөөцийлж яваа юм байх. Харин урлаг уран сайхны ажлуудаа хэсэг хугацаанд хойш тавьж, гэр бүлдээ анхаарах зорилго дээр хоёул санал нэгдсэн гэнэ шүү.
Жүжигчин О.Цэнгэл хуучинсаг үзэл, элдэв онолд дургүй гэдгээ батлах мэт эр нөхрийнхөө нуруун дээр мордсон зургаа олон нийтэд харуулсан нь зарим нэгний эгдүүг хүргээд байгаа нь нууц биш. Гэхдээ энэ тал дээр өөрийн байр суурийг илэрхийлээгүй шавилхан бүсгүй маань сошиал талбарт тэгтлээ хэрүүл тэмцэл хийх хүсэлгүй байгаа нь үнэн бололтой.