“Их засаг” их сургуулийн захирал Г.Ням-Осорын бага охин, УИХ-ын гишүүн Н.Учралын дүү гэгддэг Н.Ундрал өдгөө МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчээр ажиллаж буй.
Нэр нөлөөтэй ах, хөрөнгө чинээтэй аавынхаа хүчээр босго өндөртэй үндэсний телевизийн нүүр царай болж яваа гэгддэг нь ч үнэн. Мэдээж, энэ их хэл амыг дарахын тулд өөрийгөө дайчлан зүтгэж үзэгчдэд танил болсон нь түүний чадвартай холбоотой байх.
Мэргэжлийн артистууд, брэнд гоёлын ачаар хэний ч харцыг булаам харагддаг түүний нөхөр нь загвар өмсөгч А.Чингүүн гэдгийг олон хүн мэддэг.
Нэгэнтээ мисс Ч.Содтуяатай ханилж явсан модель залууг охиноо өнчрүүлэн байж Н.Ундрал дээр ирэхэд хадмууд нь тун ч дургүй байсан гэдэг. Гэвч харь оронд хамтдаа суралцахаар явсан хосууд эх орондоо ирээд удалгүй цуутай хуримлаж, өдгөө хоёр ч хүүхдийн эцэг эх болоод байна.
Загварын ертөнцөд төдийлөн амжилт гаргаагүй ч, олны танил охид бүсгүйчүүдтэй цөөнгүй удаа нэр холбогдож явсан А.Чингүүн одоо “Хүннү” зочид буудлын захирлаар ажиллаж байгаа. Бизнесийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг хадмынхаа ачаар төвөггүйхэн амьдарч яваа тэрбээр өмнөх эхнэрээс нь төрсөн С.Содонгоо охинтойгоо огтхон ч уулздаггүй гэнэ лээ.