Поп хатагтай Б.Сарантуяа энэ зуны ээлжит амралтаа Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурт дахин өнгөрүүлэхээр зорьжээ. Өнгөрсөн жилийн өдийд гэр бүлийнхэнтэйгээ цуг амраад ирсэн түүнд энэ аялал нь ихэд таалагдсан бололтой. Гурван хүүхэд нь ч тааваараа амарч зугаалж, жинхэнэ аялал хийж яваа нь энэ.
Нас нэмэх тусмаа мяраалах болсон поп хатагтайн нуурын эрэг дээрх гоёл ч нэг иймэрхүү. Сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн төрлийн гоо сайхны мэс ажилбар хийлгэж, шавь Б.Насанбуянтайгаа ч адилхан болоод байгаа түүний хувьд нүүр будаггүй явах нь дэндүү олширч. Тэртээ тэргүй, ихэнх цагаа тайзан дээр өнгөрүүлдэг дуучин хүнд ингэж нэг арьсаа амраах нь таатай санагдалгүй яахав.
Бага байхдаа моринд өшиглүүлж духан дээрээ томоос том сорвитой үлдсэн гэгддэг тэрбээр залуу цагтаа энэ бүхнээ ихэд нууцалж байлаа. Харин одоо аль болох өөрийнхөөрөө байж, олдсон цаг заваа өсч өндийж яваа үр хүүхдүүддээ зарцуулахыг хичээж эхэлсэн нь үнэн.
Мөн залуу халуун насанд нь учирч өнгөрүүлсэн хайр дурлал, халуухан амраг цөөнгүй байсан ч ахиж хэзээ ч нөхөртэй болохгүй гэж өөртөө хатуу тангараг өргөсөн гэдэг юм билээ.