“MNTM” шоуны шилдэг оролцогчдын нэг Ю.Балжидмаа загвар өмсөгчид дундаа чамгүй алдартай нэгэн. Үргэлжид олны анхаарлын төвд байдаг тэрбээр гэр бүл зохиож тун удахгүй амаржих гэж байгаа. Үүнийгээ олноос нууцлан тэр бүр ил гаргаад байдаггүй байсан тэрбээр энэ удаад өөрийн инстаграм хуудсыг хөл хүнд зургаараа чимжээ.
Түүнийг жирэмсэн болсон тухай жиг жуг хийж байсан хүмүүс цөөнгүй бий. Нэг хэсэг өөрсдийгөө ердөө найзууд хэмээн тайлбарлаж байсан Г.Анархүүтэй ийнхүү дэр нэгтгэж байгаа мисс бүсгүй өөрсдийн хайр дурлалаа ийнхүү албан ёсоор зарласан байна.
Сүүлийн үед жирэмсэн болоод хөхүүл эмэгтэйчүүдэд хор нөлөө үзүүлдэггүй бараа бүтээгдэхүүн ихээр сурталчилж аль болох сул хувцас өмсөхийг эрхэмлэх болсон түүнийг хэзээ жирэмсний зургаа оруулж, амьдралынхаа нандин мөчийг дагагчидтайгаа хуваалцах бол хэмээн хүлээн суух хүмүүс цөөнгүй байсан. Харин тэрбээр ийнхүү тун удахгүй хорвоод мэндлэх бяцхан үрээ тээж буй жаргалтай үеэ гэрэл зурагт мөнхөлсөн байна.