Өглөө босвол гурван зүйл олж авна:
1. Эрүүл саруул
2. Элбэг баян
3. Ухаалаг, сэргэлэн болно.
Өглөө босохтой холбоотой зарим зүйр цэцэн үгс:
6-1“Өглөө эрт босно гэдэг амандаа алт хутган хийхтэй адил” Итали; “Эрт босдог шувуу сайн идэш хоол олж иддэг” Англи; “Буран эрт босдог хүнд тусалдаг””эрт унтаж эрт босдог хүүхэд хурдан өсдөг” Португали; “Өглөө эрт босдог хүн бурханы хайр энэрлийг эдэлдэг’ Польш. Куросава Масачүкү- Халдваргүйжүүлэлтийн Икари компани. “Бусдаас түрүүнд байгаа цагт заавал ялан дийлдэг” Наканори Такамаса түргэн хоолны сүлжээ. “Би маргааш өглөө 5-н цагт босно” Үүнийг тарни мэт өөртөө 10 удаа давтан хэл. Хүний тархинд ямар мэдээлэл орж байна тэр мэдээлэлд чин сэтгэлээсээ итгэх юм бол хүний тархи тэр мэдээллийг хүлээн авч бие махбодийн үйл ажиллагааны хэрэгтэй хэсэгт түүнийг хэрэгжүүлхийг тушаадаг. Өглөө эрт босохын тулд дараах арга хэрэглэж болно. Өөрийгөө ядрааж гүн нойрсож чадахгүй л бол өглөө нь сэргэлэн цовоо босож чадахгүй. Өөрийгөө таатай ядраахийн тулд ажилдаа бүрэн хүчээ дайчил, наадахдаа ч өөрийгөө бүрэн дайчил, орой хийх ёстой зүйлс бол:
1. 8-9 цагийн хооронд гэртээ харьсан бай.
2. 9-н цагаас хойш юм бүү ид.
3. Хөгжим сонсох, ном унших зэргийг оройн цагаар хий.
4. Гэр бүлээрээ цуглан суух цагийг багхан ч болов гарга .
5. Өдрийг дүгнэн цэгнэх цаг өөртөө заавал гарга. Хэрэв ажил чинь ядраад байхаар ажил биш бол биеийн тамирийн дасгал хийж өөрийгөө ядраа. Бага ядархаас их ядрах нь биеийн эрч хүчийг эргүүлэн авах нь амархан байдаг гэсэн судалгаа бий.
Хүний бага, их, өнчин тархийг мэдэрлийн судалууд холбодог ба мэдэрлийн судлаар дамжин тархи цочрол өгсөнөөр хүний тархи сэргэг сэргэлэн байдаг ба нойр нь мэдэрлийг цочроох үйлдлийг аль болох бага болгож тахинд амралт өгдөг үйл явц юм. Нойр дөрвөн мөчлөгт хуваагдана:
1. Гүехэн нойрд
2. Бага зэрэг гүн нойр
3. Гүн нойр
4. Рейм нойр (унтангаа зүүд зүүдлэх бөх нойр).
Рейм нойрноос бусад гурав нь Рей бус нойр болдог. Гүехэн нойр нь орондоо орон эргэж хөрвөөх үед хэдэн минут үргэжилнэ. Үүний дараа Бага зэрэг гүн нойр унтасны дараа 20-30 минут байх ба сулхан чимээнд сэрнэ. Үүний дараа гүн нойр 40-50 минут. Тухайн үед хамрыг нь мушгисан ч сэрэхгүй. Сэрсэн ч нойр ба сэрлийн хоорондын зай их тул 10 минут хэвийн байдалд орохгүй. Рем нойр нь 30 мин ба “RAPID EYE MOVEMENT” буюу нүдний хурдан хөдөлнөөн гэсэн утагтай. Хүнийг унтаж байхад амьсгалах тоо ба цусны даралт буурдаг гэхдээ энэ хоёр дэндүү буурах юм бол биеийн дотор илүүдэл бохир зүйлийг гаргаж чадахгүй. Хүчиртөрөгч ба тэжээлийн тархалт ч муудаж ядаргаанаас эргэн тэнхэрч чадахгүй. Ийм байдал удаан үргэлжилэх юм бол амь насанд аюултай учир Рейм нойр үүнээс сэргийлж тархи сэрүүн байлгаж янз бүрийн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Рейм нойрны үед сэрвэл тархи сэргэг байдаг. “Нойрны шинжлэх ухаан” номын зохиолч Америкийн иргэн Холтман нойрны цагийн талаарх туршилт явуулжээ. Чулуужсан, зүүн талны аяга үрэвссэн, хоёр тал сийрэгжилттэй, суналттай. Тэрээр судалгаандаа 9-н цагаас доош болон 9-н цагаас дээш ундаг 29 хүнийг 400 хүнээс сонгон авчээ. Бага унтдаг нь дунджаар 5 цаг, их унтдаг нь дунджаар 9-н цаг унтдаг байна. Туршилтын явцад бага унтдаг хүний нойр нь гүн, шөнө сэрэх нь бага бөгөөд бөх байсан байна. Өөрөөр хэлбэл их унтдаг хүний нойр гүехэн РЕМ нойрны үргэлжлэх хугацаа их байсан байна.
Бага унтдаг хүн: Эрч хүчтэй, хийе бүтээе гэсэн дур хүсэлтэй байх ба байгууллага, хамт олны дотор авьяас чадвараа гаргаж чаддаг хүмүүс олон байсан байна. Ихэнх нь ажилсаг хөдөлмөрч тул маш их завгүй байж, өөртөө бүрэн итгэлтэй байдаг учир нийгэмдээ сайн дасан зохицож чаддаг. Зан аашийн хувьд зоримог шийдэмгий.өөртөө болон одоогийн амьдралдаа ер нь сэтгэл хангалуун байдаг. Тэд нар энэхүү туршилтын явцад ч гэсэн улс төр, нийгмийн тулгамдсан асуудлын талаар шүүмжлэлтэй хандахгүй байгаа нь ажиглагджээ.
Их унтдаг хүн: Зан аашийн хувьд гутрангуй үзэлтэй хүн олон. Нийгэм улс төрийн тал дээр шүүмжлэлтэй ханддаг. Бага унтдаг хүнтэй харьцуулбал одоогийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг. Туршилтын явцад ч олон зүйлд шүүмжлэлтэй хандаж, их гомдоллож байв. Хэрэгжүүлье:
• Өөртөө тогтсон нойрсох цагийг тэгш тоотой (6-8 цаг) тогтоо.
• Оройтлоо гэхэд л 23 цагаас өмнө унтаж, 5 цагаас өмнө сэр. Хүний хоёр хөлөнд биеийн бүх булчингийн гуравны хоёр нь хурж байралсан байдаг. Хөл нь зүрх судасны эрүүл байдлыг сахин хадгалах зориулалттай зүйл. Мөн алхаж явах үед хлостерел ба саармаг өөх тос задран уусдаг. Хлостерел ба саармаг өөх тос нь хоёулаа тослог бодис тул биднийг биеэ хөдөлгөхөд хэрэглэгддэг энергийн чухал үүсвэр боловч, энэ нь бие дотор хэрэггүй илүүдэл болж хуримтлагдвал тараагуур судасны хатуурал зэрэг өөр бусад өвчнүүд бий болох эх үндэс болдог. Тиймээс биеийн тамирын дасгал ихээр хийхэд өөх тос биш саарах илүүтэйгээр зарцуулдаг. Өөр тос зарцуулахдаа бие чангаруулархгүй сул байх хөдөлгөөнийг урт удаан хугацааны турш үргэлжлүүлэн хийвэл өөх тосны зарцуулагдах хэмжээ аажмаар өсдөг. Иймд салхинд гарч алхах нь хамгийн сайн арга.
Гар болон бэлхүүс зэргийг эргүүлж хөдөлгөх нь бүдүүн ба нарийн гэдэс зэрэг ходоод гэдсэнд нөлөөлдөг. Гэдэсний холбогч эд эс идвэхжиж өтгөн гаргах үйл явц хурдасдаг. Өдөр бүр хүндээр ая тухтай бие засах нь эрүүл байхын бас нэгэн үндэс. Хоёр гараа байдаг чангаараа алдлан дэлгэж, биеийн дээд хэсгийг тэнийлгэн хөдөлгөх хөдөлгөөн нь тархийг сэргээн сэтгэл санааг тайвшруулдаг. Сэтгэл сэргээхэд сайны дээр толгойны өвчинд ашиг тустай. Биеэ хойш тэнийлгэх хөдөлгөөн нь дунд тархинд нөлөөлдөг учираас ой тогтоомжийг сайжруулдаг. Нуруу нугас болон уураг тархи нь шууд холбоотой байдаг учир нугасны хэлбэр өөрчлөгдөх нь тахинд шууд нөлөөлдөг. Биеийн дээд хэсгийг тэнийлгэн хөдөлгөх нь нуруу нугасыг засан зөв байрлалтай болгохоос гадна шамбарам өвчнийг эдгээх ашиг тустай. Йогийн дасгалын үед хийдэг “Биеийн амгалан байрлал”-ын тухай энд үзье.
1. Нүдээ анин, дээшээ харж хэвтээд хоёр гараа биеэсээ 20-30 сантиметер зайтай байрлуулж тавин, гарынхаа алгыг дээш харуулаад хоёр хөлөө 30-45 хэмийн өнцөгтөй дэлгэнэ.
2. Амьсгаагаа авангаа хоёр гар, хөлөө шалнаас 20 см хэмжээтэй ургаш нь өргөөд амьсгалаа түгжингээ хөлийн үзүүр, өвдөг, гуя, бэлхүүс, цээж, хоёр гараа дэс дараагаар бүгдийг нь хөвчлөн чангалж өгнө.
3. Амьсгалаа гаргангаа бүр биеийн хүчээ тэр даруй бүрэн суллана. Нүдээ зөөлөн аньж, амаа хагас нээсэн байдалтай 3-5 мин турш чөлөөтөй амьсгална.
4. Бүх биеийн мэдрэл ба булчинг сайтар амрааснаар мэдэрлийн хянах системийн тэнцвэрийг сайжруулдаг. Ийм байдлаар зөвхөн 10 мин хийхэд 2-3 цагийн нойрны үр дүн, 30 мин хийхэд бүхэл шөнийн турш шаардлагтай нойрны хэмжээний үр ашигтай хэмээн үздэг. Хэрэгжүүлье:
• Гимнастикийг салхинд гарсны дараахан юмуу 30 мин дараа хийх ба харин дасгалаа хийчихээд шууд усанд орж болохгүй.
• Өөртөө таарч тохирсон энгийн гимнастик юмуу йогийн дасгалыг зохион хий. Тархийг өглөөний цагаар сайн ажиллуул Бие махбодь дахь дааврийн дотор өсөлтийн даавартай адил унтахгүй бол ялгардаггүй даавар байхын зэрэгцээ нойртой хамааралгүйгээр тогтвортой хэмнэлийн дагуу ялгардаг даавар байдаг. Дотоод шүүрлийн булчирхайн дотор хэсгээс ялгаран гардаг адерналин ба гадар хэсгээс ялгардаг даавар болох кортикиод байдаг. Энэхүү хоёр төрлийн даавар нь үүр цүүрээс эхлэн бага багаар ялгаран гарах хэмжээ нь нэмэгдэж, өглөөний 7-8 цагийн хооронд хамгийн дээд цэгтээ хүрдэг. Дээрх хоёр даавар нь өөр хоорондоо харилцан үйлчилснээх оюун санаа ба бие махбодийн хоёр талын үйл ажиллагааг идвэхжүүлж өгдөг. Энэ нь өглөөний 7-8 цагийн хооронд тархи хамгийн сэрүүн сэргэг байдалтай байдаг гэдгийг харуулж байна. Өглөөний тархийг сайн ажиллуулах олон арга байдаг боловч Киотогийн Их сургуулийн хүндэт багш Ошима Киёошигийн санал болгож байгаа аргыг хэрэглэж үзэхийг хүсье.
1. Боссон даруйдаа тухайн өдөр юу хийхээ төлөвлөх нь: Нойрноосоо сэрвэл хөнжилдөө дэмий хөрвөн цагийг өнгрөөхийн оронд орон дээрээ босон сууж бодол санаагаа цэгцэлхийн тулд өнөөдөр ямар ажил хийх ажлын төлөвлөгөөтөй билээ гэдгээ тэмдэглэлийн дэвтэртээ бичнэ. Ингэснээр бага ч болов гар хуруугаа хөдөлгөж байна гэдэг нь их тахинд шууд нөлөө үзүүлдэг. Түүнчлэх зөвхөн өнөөдөр хийх ёстой ажлаа санаж төлөвлөн тархины мэдэрлийн эд эсийн үйл ажиллагааг ч бас идвэхжүүлдэг. Өглөөд нүдээр тогтоож авсан мэдээлэл тархинд гүн гүнзгий хадгалагдан үлддэг.
2. Биеийг үрж ухаан санаагаа сэргээх нь: Хөнжлөөсөө боссон даруй хуурай алчуур авч биеэ арчиж үрнэ. Үүнийг тахинд хангалттай сайн цусын илгээхийн тулд хийж байгаа юм. Арьс нь хоёрдогч тархи гэж нэрлэгдэхүйцээр их тархитай нарийн нягт харилцаа холбоотой байдаг.
3. Шүдээ угаахдаа сойзоо зүүн гараараа барих нь: Урьд өмнөхөөсөө өөрөөр дасаж дадаагүй зүүн гараараа угааснаар байнга хэрэглэдэггүй булчингаа ухамсартайгаар хөдөлгөж өгнө. Энэ нь баруун тархи ба зүүн тахины тэнцвэрийг хадгалж, тархийг бүхэлд нь идэвхжүүлэхэд тустай байдаг.
4. Чихэрлэгийн хэмжээг бага зэрэг ахиу хэрэглэх нь: Ялангуяа өмнөх өдрийн ядаргаагаа бүрэн арилгаагүй байхад энэ арга нь үр дүнтэй. Чихэрлэг нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг. Тархи нь зөвхөн усан үзмийн сахар буюу глюкозийн эрчим хүчний эх үүсвэрээ болгодог. Ийм болохоор боссон даруйдаа тохиорох хэмжээний чихэрлэгийг нөхөж өгвөл тархины үйл ажиллагаа сайжирна.
5. “Өнөөдөр юу өмсөх вэ?” гэх мэтчилэн өөрийгөө гоёж чимэх талаар бодох нь: Өөрийнөө аль нэг зүйлийг ч болов гоёж гангалсан байвал бусдын анхаарлыг татдаг. Энэ нь сэтгэл санааг цоглог, эрч хүчтэй болгож, цаашид төсөөлөн бодох чавар болон ургуулан сэтгэх мэдрэмжийг арвин болгож өгдөг. Түүнээс гадна өөр хүн харж байгаа гэсэн бодолтой болж аяндаа нүүр царай толигор, өнгөлөг сайхан болдог.
Эх сурвалж: “Өглөөний хүн” ном