“Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн хуримын зар хэдийнээ таржээ. Хурим найрын сар эхэлж, билэгт сайн өдрүүд хөвөрсөөр байгаа намрын налгар саруудад амжин хуримаа хийхээр болсон хосууд хуримынхаа бэлтгэл ажлыг дүрсжүүлэн, түүх болгон хадгалж үлдэхээр шийдсэн байна.
Аль болох энгийн, даруу хуримын ёслол хийхээр зэхэж байгаа хосууд өдгөө таван охинтой. Өнгөрөгч тавдугаар сард “Нийслэлийн гэр бүлийн элч” болсон тэд ирэх есдүгээр сард хуримын ёслолоо хийхээр болсон бөгөөд танилцаад есөн жилийг ардаа үдэж байгаа гэнэ.
Хайр дурлалынх нь батлагаа болсон таван охиндоо хүндэтгэл үзүүлж, үргэлж тусалж дэмждэг гэр бүлийнхэндээ талархлаа илэрхийлэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх бодолтой байгаагаа дурдсан тэдний хуримын талаарх влогийг хүргэж байна.