Элчин сайд Ё.Отгонбаяр эхнэрээ сольжээ
Боловсролын сайдаар чамгүй олон жил ажилласан Ё.Отгонбаяр өдгөө АНУ-д эх орноо төлөөлөн Элчин сайдын албыг хааж байгаа.
Хэдхэн жилийн өмнө түүний эхнэр О.Эрдэнэсолонго их хэмжээний мөнгө угааж 4 банканд 21 дансанд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болох нь илэрч хэрэг мандааж, дуулиан дэгдээж байлаа.
Энэ хэргийн улмаас О.Эрдэнэсолонго тэргүүтэй хэд хэдэн хүн төмөр торны цаана суусан ч сонгуулийн шуугианд дарагдан тэгсхийгээд замхарсан гэдгийг уншигч та бүхэн санаж буй байх.
Тэгвэл ноён Ё.Отгонбаяр “сахилгагүй” эхнэрээ сольж, залуужуулжээ.
Түүний шинэ гэргийг Ш.Батнасан гэдэг бөгөөд “Нүүдэлчин” группын ТУЗ-ийн гишүүн аж.
Баттай эх сурвалжийн мэдээллээр, Ё.Отгонбаяр хуучин эхнэрээ хэрэг мандуулж явах үеэр Ш.Батнасан хадагтайтай сэмхэн болздог байсан гэх. Үнэн худлыг хэн мэдлээ.
Тухайн үед Ё.Отгонбаяр аливаа баяр ёслол болоод Төрийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд нэг ч удаа экс эхнэрээ дагуулж явдаггүй байжээ. Экс эхнэр О.Эрдэнэсолонгын хувьд Ё.Отгонбаяртай хамт амьдарч байсан сүүлийн 10 жилийн турш тодорхой ажил эрхлээгүй ч тийм их хэмжээний мөнгөний асуудалд унасан байдаг. Харин эрхэм Элчин сайд тус хэргээс “хуурай” мултарсан түүхтэй.
Ямартаа ч, 50 гарсан хойноо хувийн амьдралаа өөрчилсөн ноён Ё.Отгонбаяр АНУ-д элчин сайдаар томилогдсон нь олны хэл амнаас хол байх тун аятайхан завшаан болсон бололтой. Хожуу учирсан хосууд Тоди нэрт нохойны хамт Америк маягаар амьдарч байна.