ВХ бизнес хийгээд завгүй гүйнэ
Нэгэн цагт залуусыг “Ийм нэгэн дурлал”, “Sorrow”, “My love” зэрэг хит дуугаараа байлдан дагуулж байсан дуучин BX буюу Ц.Батбаатар уран бүтээлийн завсарлага аваад нэлээдгүй хугацааг үдлээ. Тэгвэл малгайны бизнесээс гараагаа эхлүүлсэн тэрээр өдгөө бэлэн хувцас, бөс барааны бизнес хийгээд тун завгүй гүйгээд байгаа сурагтай.
Хаана ч нөхрийгөө дуулахаар үсэрч, дэвхцээд үнэхээр ч их дэмжиж харагддаг түүний гэргий О.Үен харин “Airmarket”-аас охин компани тасалж аван бие даан ажилуулж байгаа аж.
Тус тусын бизнестэй болсон хосууд уран бүтээл битгий хэл, гурван хүүхэддээ ч анхаарал хандуулах завгүй байгаа гэнэ дээ.