Амнаас эвгүй үнэр гарах нь үнэхээр ичмээр бөгөөд дэлхий даяар 80 сая гаруй хүн үүнээс болж зүдэрч байна. Усаар ганц зайлаад л болох мэт боловч болзоо эсвэл ажлын ярилцлага дээрээ угаалтуур авч яваад байх боломжгүй шүү дээ. Харин оронд нь шинэхэн алим эсвэл бохь авч явж болно оо. Амнаас муухай үнэр үнэртэх вий гэж санаа зовохгүйгээр бусадтай өөртөө итгэлтэй харилцахыг хүсвэл дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.
Амны эвгүй үнэрийг арилгах 9 арга
1Алим, лууван, цоохор майлзны иш зажлах
Алим, лууван нь хоолны шингэцийг сайжруулж, хоол боловсруулах системийг эрүүл байлгадаг. Энэ нь ходоодонд хий үүсгэхгүй гэсэн үг бөгөөд хэрэв уг хий амнаас гарвал муухай үнэртдэг байна. Мөн шинэхэн жимс хүнсний ногоо нь шүлс ялгаруулж шүд, хэл, буйлнаас гарах эвгүй үнэр үүсгэдэг бактерийг зайлуулдаг. Хоосон ходоод нь хүчил үүсгэдэг учир эвгүй үнэр гарах бас нэг шалтгаан болдог байна. Тиймээс жимс, хүнсний ногоог зажилж идэх нь таны ходоодыг дүүрэн байлгах эрүүл аргаас гадна амны эвгүй үнэрийг дардаг.
2Хүнсний ногоо идэх
Амны эвгүй үнэр нь ходоодны хүчил дээш өгсөх өвчин болоод хоол боловсруулах бусад эрхтнүүдийн эмгэгийн шинж тэмдэг юм. Хэрэв дархлааны систем сайн бол эдгээр өвчин тусах нь ховор бөгөөд хүнсний ногоо идэх нь таны дархлааг сайжруулах маш сайн арга юм. Ногоон хүнсний ногоонууд нь ургамлууд нарнаас энерги шингээж авахын тулд фотосинтездээ ашигладаг пигмент болох хлорофиллоор баялаг байдаг. Хлорофилл нь үр дүнтэй байгалийн үнэр дарагч бөгөөд амнаас гарах ямар ч үнэрийг дарна.
3Хоолны хачраасаа зажил
Гааны навч нь амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог ходоодны хямрал, цээж хорсолтыг намдаадаг. Гааны навч, яншуй, үсүү(coriander) гэх мэт хоолны хачрууд нь амны хөндийн хүчтэй үнэр дарагчид юм. Иймээс хоол идсэнийхээ дараа эднээс багахан хэсгийг нь хадгалаад аваарай. Дараа нь идсэн хоолныхоо үнэрийг арилгахын тулд хачраа зажлаарай.
4Тарагтай нөхөрлө
Тараг дахь ашигтай бактери нь хоол боловсруулалтад буюу ялангуяа сүүн бүтээгдэхүүний боловсруулалтад тусалдаг. Энэ нь хоол боловсруулах тогтолцоог эрүүл байлгаж улмаар амнаас эвгүй үнэр гарах боломжийг бууруулдаг. Хоол боловсруулах систем муу байхаас гадна аманд сульфитийн нэгдлүүд хуримтлагдах нь амнаас эвгүй үнэр гарахад нөлөөлдөг. Пробиотикт агуулагдах ашигтай бактери аманд агуулагдах сульфитийн нэгдлүүдийн төвшинг бууруулдаг нь олон судалгаагаар нотлогдсон. Тараг худалдаж авахдаа чихэртэйг нь бүү аваарай.
5Интоор ид
Метанетиолын нэгдэл нь муудсан байцаа шиг үнэртэй бөгөөд амнаас муухай үнэр гаргадаг. Харин интоор идэх нь үүний эсрэг үр дүнтэй эм болно.
6Аяга ногоон цай уу
Ногоон цай нь тархины үйл ажиллагааг сайжруулж, зарим төрлийн хорт хавдар тусах эрсдэлийг бууруулж байдгаараа эрүүл мэндэд ач тустай бүтээгдэхүүн. Үүнээс гадна биеийн хорыг гадагшлуулдаг болохоор амны эвгүй үнэрийг ч мөн багасгадаг байна. Ногоон цайнд катехин хэмээх байгалийн антиоксидант агуулагддаг бөгөөд энэ нь амны эвгүй үнэрийг гаргадаг бактерийг устгадаг.
7Цитрусын төрлийн жимс бактери устгана
Цитрусын төрлийн жимсэн дэх нимбэгний хүчил нь амны хөндий, хоол боловсруулах замын бактери өсөх боломжгүй нөхцөл үүсгэдэг. Эдгээр нь аманд муухай үнэр үүсгэдэг бактери юм. Тэгэхээр бактери байхгүй бол эвгүй үнэр ч байхгүй болно гэсэн үг.
8Нимбэг, цагаан гаатай цай бол гайхалтай үнэр дарагч
Цагаан гаа нь олон төрлийн эмийн шинж чанартай байдаг. Үүнийг хоолондоо нэмж хэрэглсэнээр амнаас эвгүй үнэр гаргаж байгаа хямарсан ходоодыг эмчилнэ. Хэрэв та цай уух дургүй бол үүгээр амаа зайлж болно. Цагаан гаа нь муухай үнэрийг дардаг бол нимбэгний хүчил нь бактери үржихгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
9Шар айрагны хэрэглээг багасгаж, ус их уу
Амаа чийгшүүлснээр та хоолны үлдэгдэл, үхсэн эсийг зайлж угаана. Энэ нь аман дахь бактерийг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх болно. Ус уух нь бусад олон бодисын солилцооны үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Иймээс усыг алгасаж болохгүй.