Эра” Д.Эрдэнэтуяа нөхөрт гарчээ
Загварын ертөнцөд өөрийнхөө байр суурийг бататгасан “Эра” төвийн захирал Д.Эрдэнэтуяа нөхөрт гарчээ. нэгэн цагт Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Жавхлантай хайрын романс хөврүүлж тэрээр “Морьт хангай”-н Ц.Эрдэнээг ханиараа сонгосон байна.
Тэд хэдийгээр хурим найр хийж эхнэр нөхрөө гэдгээ олонд зарлаагүй ч, хамтын амьдралаа эхлүүлээд хэдийнэ 4 жилийг үдсэн байна.
Ц.Эрдэнээгийн дурлалын паянг өгүүлбэл, тэрээр “Лаки минт” шүдний ооны рекламаар олны танил Ц.Наранханд буюу олноо грек Зулаа хэмээн алдаршсан бүсгүйтэй Их тэнгэрийн аманд цуутай хурим хийж байсан. Тухайн үед жүжигчин бүсгүй эр нөхөртөө алтернатив Отгоотой хамтран “Чамдаа зориулья” гэдэг дуугаар бэлэг болгон дуулсан нь баячуудын хөлгүй хуримын тухай ярианы бас нэгэн сонин болж байсан санагдана. Харамсалтай нь нэг хүүхдийн эцэг эх болсон тэдний дурлал удаан үргэлжилэлгүй хоёр тийш болсон.
Түүний дараахан “Гоёл-2013” наадмын тэргүүн дэд байрын шагналт загвар өмсөгч, мисс Т.Туяамаатай дотно харилцаатай гэдгээ олноос нуугаагүй.
Ямартаа ч, Ц.Эрдэнээгийн эцсийн сонголт “Эра” Д.Эрдэнэтуяа байгаасай.