Ч.Ану том охиноо дуучин болгоно
“Гала” хамтлагийн дуучин Ч.Ану буюу Ч.Уранхолбоо том охиноо дуучин болгохоор одооноос бэлдэж эхэлжээ. Тэрээр “Сакура” сургуулийн арга хэмжээнд том охинтойгоо тайзнаа гарч хамтдаа дуулсан байна.
Тэрээр таван охины ээж бөгөөд том охин нь энэ жил “Сакура” дунд сургуульд элсэн оржээ.
“Михайлд бодол бий” гэдгийн үлгэрээр Ану урлагийн салбарт өөрийн дутуу орхисон карьераа охиноороо үргэжлүүлэх хүсэлтэй аж.