Ч.Цэнгүүн С.Төгс нар салжээ
Авьяаслаг Монголчууд шоунд амжилттай оролцож, олонд танигдсан залуусын нэг бол Ч.Цэнгүүн буюу “Тэнгэрийн Хун Тайж” билээ. Тэрбээр загвар өмсөгч С.Төгстэй багагүй хугацаанд үерхэж, хамтын амьдралыг эхлүүлээд байсан юм. Тэгвэл хосууд хоёр тийшээ болсон сурагтай. Хэн хэнийгээ өнгөрсөн хугацаанд хангалттай таньсан учраас ийнхүү дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.
Тэдний хувьд нэгэн үйл ажиллагаа дээр танилцсан гэдэг. Энэ тухайгаа Ч.Цэнгүүн “ Анх ярилцаж үзэхэд байгаа байдал, яриа нь их таалагдсан. Түүнээс хойш өдөр болгон уулзах болсон юм. Нэг нэгнийхээ араас гүйсэн гэх зүйл байхгүй. Хүмүүс ингэсэн тэгсэн байх гэж их хүлээж байгаа байх. Энэ бол хүний амьдрал. Хайр сэтгэлийн асуудлаа олонд дэлгэх шаардлагагүй” хэмээн тайлбар өгч байсан юм.
Эх сурвалжийн мэдээллээр Ч.Цэнгүүн аав болоход арай эрт гэдэг үүднээс харилцаандаа цэг тавьсан гэнэ шүү.