Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлс, орон нутгийн хөгжлийн асуудлыг хүүхэд залуучуудад төлөвшүүлэх, эх оронч үзэл санааг суулгах, уулзалт ярилцлага хийж хэвших, “Монгол цэргийн цэргийн нэгдсэн холбоо”-ны орон нутгийн салбар холбоог байгуулах ажлын хүрээнд Сэлэнгэ аймагт дахь холбооны анхдугаар чуулга уулзалт 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр боллоо.
Чуулга уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Оргил, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар, Жагсаалын дарга, бага дарга нарын холбооны төлөөлөл С.Цогтсайхан, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга хошууч Т.Сүхбаатар, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, аймагт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, чөлөөнд байгаа ахмад дайчид, залуу үеийн төлөөлөл, орон нутгийн иргэдийн төлөөлөл нийт 400 гаруй хүн оролцлоо.
Тус чуулганаар “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Сэлэнгэ аймаг дахь тэргүүнийг сонгох ажлыг аймгийн ахмадын хорооны дарга бэлтгэл дэд хурандаа Р.Ганхуяг удирдан явуулж чуулганд ирсэн ахмад дайчдын төлөөлөл холбооны үйл ажиллагааны талаарх өөрсдийн санал, бодлоо солилцон, нийт оролцогчдын 100 хувийн саналаар “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Сэлэнгэ аймаг дахь тэргүүнээр аймгийн Засаг дарга Ш.Оргилыг сонгон Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат холбооны туг, батламжийг гардуулан өглөө. Аймгийн Засаг дарга албан тушаалынхаа хүрээнд “аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга, аймгийн онцгой комиссын дарга” зэрэг ажлыг хашиж байдаг нь Монгол цэргийн нэгдсэн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбарын тэргүүнээр томилогдоход гол хүчин зүйл боллоо.
Мөн тус чуулганы үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан төрийн цэргийн байгууллагын алба хаагч нарт Монгол Улсын Ерөнхий сайдын дурсгалын бугуйн цаг, Батлан хамгаалахын сайдын дурсгалын бугуйн цаг, Батлан хамгаалах яам болон Хил хамгаалах ерөнхий газрын нэрэмжит шагналыг гардууллаа.
Чуулга уулзалтын төгсгөлд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтыг зочид төлөөлөгч,бие бүрэлдэхүүн үзэж сонирхлоо.