Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Хүдэр, Ерөө сумдад ажиллаж, тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэний худалдаа үйлчилгээний газруудад тохирлын үнэлгээ хийж, шинэчлэн батлагдсан стандартаар ханган, мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгч, худалдаа үйлчилгээнд ашиглагдаж буй хэмжих хэрэгслийг баталгаажуулах ажлыг хийж, гүйцэтгэлээ.
Мөн Хүдэр сумын ЗДТГ-тай хамтран тус сумын худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд салбарын хууль тогтоомж, шинэчлэн батлагдсан стандартын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 20 гаруй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ ерөнхий шаардлага” шинэчлэн баталсан стандарт болон шинэчлэн найруулсан “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”, “ Хэмжил зүйн тухай хууль”, “Худалдаа үйлчилгээнд түгээмэл илэрдэг зөрчлүүд” сэдвээр тус тус мэдээлэл хийн, иргэд хэрэглэгчдээс хэлтсийн үйл ажиллагааны талаарх санал асуулга авч, харилцан ярилцлага зохион байгууллаа.