Нөхөртөө заавал уншуулаарай!
Хүүхэд төрүүлээд гэртээ сууснаас хойш ааш нь тэс ондоо болсон. Жижиг зүйлс дээр хүртэл уурлаад үнэхээр аашийг нь тэвчихээ болиод салсан” гэж ярих нэгэн залуу.
Тэр залуу эхнэрээ чухам яагаад тэгж уурлаж, бухимдаад байгааг ойлгохыг хүссэн бол гарц нь салалт биш байсныг ойлгох л байсан. Гэвч бид хүнийг шүүмжлэх гэж яардагаас ойлгох гэж хичээхээ больжээ.
Тиймээс бяцхан үрээ тэврэн ээж хэмээх үүргийг хүлээгээд буй бүсгүйчүүдийнхээ сэтгэлзүйг ойлгоосой, энэ бүх өөрчлөлт дааврын огцом бууралтаас үүдэлтэйг мэддэг байгаасай, гэр чинь заваан байна гэж шүүмжлэхийнхээ оронд цэвэрлээд өгдөг байгаасай, өөртөө анхаарахаа больсон байна арчаагүй анхиагүй гэхээсээ өмнө “Чи минь гарчихаад ир” гэж өөртөө зарцуулах хэдхээн цагийг гаргаж өгдөг байгаасай, уурлаж бухимдахад нь мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахад нь туслаасай, хайр халамж хүсэж гомдож уйлахад нь ааш авир чинь өөрчлөгдөж байна гэж гайхахын оронд зүгээр л тэврээд “Чамдаа баярлалаа, маш их ядарч байгааг чинь ойлгож байна.
Ойлгож туслаагүйд уучлаарай” гээд сайхан үгс хэлээд аргадаасай, өдөржин хүүхдүүддээ санаа тавьж хооллож ундалж, салхилуулж тухтайхан ч цайгаа ууж амжаагүй суухад нь “Гэртээ ажилгүй сууж байгаа байж, юу ч хийгээгүй байна” гэж үнэлж боломжгүй хөдөлмөрийг нь битгий үгүйсгээсэй гэж хүссэндээ энэхүү мэдээллийг хүргэж байна.
Дааврын огцом бууралт, болон бусад нөлөөллүүдээс үүдэн эх:
– цочромтгой
– түргэн ууртай
– бухимдуу
– уйламхай
– олон ааштай
– нойргүй
– гунигтай
– зожиг ганцаардмал
– хоолондоо дургүй эсвэл хэт их идэх
– бэлгийн дур сонирхолгүй болх зэрэг өөрчлөлтүүд илэрдэг байна.
Нөхрүүдэд өгөх зөвлөмж:
Сэтгэл гутралаас эхнэрээ аврах бүхий л аргыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй
Эхнэрийнхээ нуруунд байгаа ачааллыг хуваалцах, гэр ахуйн ажилд нь
туслах
Ямар их жин нэмсэн талаар, бас хэзээ эргэж хэвэндээ орох талаар нь
“ЯРЬЖ” хөндөхгүй байх
Нөхөр хүн эхнэрийнхээ хамгийн сайн ярилцагч, сонсогч, дотны найз нь байж чаддаг(төрсний дараа 30 хоног
“ХӨЛ ХОРИХ” явдал нь эхийн сэтгэл санаанд хэрхэн сөргөөр нөлөөлж болох талаар эргэцүүлэн бодох)
Ямар ч шалтгааныг хайлгүйгээр эхнэртээ гэнэтийн бэлэг барих, болзоонд урих гэх мэт “БҮТЭЭЛЧЭЭР” хандах
Учирч болох сөрөг үр дагаварууд:
Сэтгэл гутралыг засахгүй бол эх хүн өөртөө болон хүүхэддээ санаанд оромгүй байдлаар сөргөөр хандаж эхлэх
Үргэлж золгүй байдлыг зөгнөж бодох, улмаар ярьж эхлэх
Эхнэрийн сэтгэл гутралын даамжрал нөхөрт ч гэсэн нөлөөлөн гэр бүлийн “УУР АМЬСГАЛ” хүйтэн хөндий болох аюултай.
Улмаар эх хий зүйл харах, дэмийрэх гэх мэтийн сэтгэцийн гүн эмгэгтэй болох
Надад болон манай гэр бүлд энэ зүйл тохолдохгүй гэж хайнга хандахгүй байхыг бүх ээжүүдэд зөвлөмөөр байна. Шаардлагтай тохиолдолд мэргэжлийн хүмүүст хандах нь таныг болоод танай гэр бүлийг учирч болох олон бэрхшээл, хүндрэлүүдээс хамгаалах болно.
Танай гэр бүлд эрүүл энхийг хүсье!
#SHARE!