“37-р точка”-ын Долгорын “жинхэнэ” нөхөртэй танилц
Хангалуун амьдралтай ч хайргүй хүнтэйгээ насыг барж, хайр халамжгүй хатуу яхир нөхрийн сүүдэрт гундаж шаналан зовж, хайртай үрээ алдсан эхийн энэлэнг дүрийг ёстой л нэг ёг хийтэл мэдрүүлсэн жүжигчин бол Ж.Амарзаяа.
Урлагийн тогоонд арын албанд олон жил ажилласан түүний Долгорын дүрд олон хүн хайр зарлаад байгаа.
Ямар сайндаа л, Долгорын дүрийг бүтээсэн бүсгүй мэргэжлийнх үү, хаагуур явсан онцгой авъяас вэ хэмээн сошиол, гүүглээр хайсан хүмүүстэй ч таарлаа.
Ж.Амарзаяагийн хувьд нэрт удирдаач УГЗ Ч.Жамсранжавын охин тэрээр багаасаа балетаар хичээллэж байсан юм билээ. Гэвч урлагийн хүн болоход аав нь нэлээд эсэргүүцэж байжээ. Эцэст нь Киевийг зорьж, жүжигчнээр суралцан төгсчээ.
Хамгийн сонирхолтой нь, түүний албан ёсны “жинхэнэ” нөхөр нь “G entertainment”-ийн Д.Ганболд гэдгийг урлагийнхан л мэддэг.
Нөхөртэйгөө гар нийлж найруулагчаар ажилдаг Ж.Амарзаяаг “Хясаанд нуугдсан сувд” хэмээх болжээ.