Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэн сонгуулийн нэг мандаттай болгосноос үүдэн улс төрийн намууд тухайн тойргийг булаацалдаж эхэллээ. Дундговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хийгдсэн ажил ихтэй учир сонгогч олон эдгээр ажлыг хийсэн эрхэм гишүүн, нутгийн уугуул иргэн Д.Дамба-Очирыг тойрогтоо нэр дэвшинэ хэмээн талархан хүлээн авч байна. Харин түүний хийсэн ажлын үр дүнг “өөрийн” болгож, түүгээр нь далимдуулан сонгуульд нэр дэвших сонирхолтой гишүүд нилээдгүй байгаа бололтой. Дамба-Очир гишүүн өөрийн эцэг, Монголын анхны нийтийн аж ахуйн гавьяат ажилтан Сүрэнжавын Дорждамбын нутаг усандаа элэгтэй, түмэнд олондоо дэмтэй яваарай гэж аминчилан захисан захиасыг сэтгэлдээ тээн өнөөдрийг хүртэл төрөлх нутаг Дундговь аймагтаа олон ажил хийсээр иржээ.
2016 онд Дундговь аймагт улсын төсвөөс 1,7 тэрбум төгрөг төсөвлөгдөн тухайн жилдээ Дундговь аймаг нь аймгийн өрсөлдөх чадварын индексээрээ 21-рт бичигддэг байсан бол Д.Дамба-Очир гишүүн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа нутаг усандаа улсын төсвийг нэмэгдүүлж, аймгийн хөгжлийг өөд нь татахад ихээхэн туслалцаа үзүүлсэн билээ. Үүнийг нь ч Дундговь аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ төдийгүй нутгийн зон олон хэлдэг. Тэрбээр аймгийн төсвийг 2018,2019 оны байдлаар 27 дахин нэмэгдүүлж 89,4 тэрбумд хүргэсэн нь өнөөдрийг хүртэл нутгийн ард иргэдийн талархлыг хүлээсээр байна.
Бүтээн байгуулалтын ажлаас нь цухас дурдвал, Баянжаргалан, Сайнцагаан суманд тус тус 100 ортой хүүхдийн цэцэрлэг, Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төв, Дэлгэрхангай, Өлзийт сумдын шилэн кабель сүлжээний ажил, Аймгийн цагдаагийн газрын барилга, Дэлгэрхангай суманд сургуулийн барилга зэргийг онцолж болно. Мөн Дэрэн суманд баригдаж байгаа сургуулийн барилга, Сайнцагаан суманд баригдаж байгаа Ахмадын өргөө болон эмнэлэг, Говь-Угтаал суманд баригдах спорт заал, Гурвансайхан суманд баригдаж байгаа Засаг даргын тамгын газар, Өндөршил сумын цэцэрлэг, Луус суманд байгаа сургуулийн дотуур байрны барилга, Эрдэнэдалай сумын төвийн 2 км хатуу хучилттай замын ажлыг нэрлэж болно. 2020 оны намар гэхэд Дундговийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусна. Энэ бүгдийг Адаацаг сумын уугуул Дорждамбын Дамба-Очир гишүүн гардан хийлгэжээ.
Д.Дамба-Очир гишүүн нь 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл парламентад сонгогдож байгаа гишүүн. Давхар дээлээс татгалзсан цөөхөн гишүүний нэг. Сайд дарга болохоос илүүтэй хийсэн ажлаа ян тан дуусгахад анхаардаг хүн. Албан Тиймээс нутгийн уугуул иргэн, эрхэм гишүүнийг төрөлх Дундговь аймагтаа нэр дэвшээрэй гэж нутгийн түмэн захиж байна. Тэд Дундговь аймагт өмнө нь нэр дэвшин сонгогдсон гишүүн Мон-Ураны Б.Наранхүүг өнөөдрийг хүртэл хийсэн бүтээсэн зүйлгүй, сонгогчдын саналыг дэмий үрсэн хэмээн үзэж байгаа юм. Харин өнгөрсөн гурван жилийн хугацаанд Дундговь аймагт хийж бүтээсэн ажил ихтэй, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг энэ тойрогт нэр дэвших гэж байгаад тойргийн мандатад санаархаж буй МАН, АН-ын гишүүд ихэд айдастай байгаа бололтой. Судалгааны байгууллагуудын тандалтаар Д.Дамба-Очирын нэр хүнд Дундговьд өндөр байгаа учраас энэ тойргийг онилсон горлигчид ууртай байгаа аж.