Трансжендэр Б.Солонго будаггүй төрхөө ил гаргав
Дэлхийн трансжендер миссийн хамгийн том тэмцээн болох “Miss International Queen” тэмцээний мисс Б.Солонго өөрийн будаггүй төрхөө цахим хуудаснаа нийтлэжээ.
Тэрээр өдгөө 26 настай, орос англи хэлтэй боловсролтой бүсгүй
Түүний эцэг эхээс заяасан нэрийг Б.Билгүүн гэдэг ч бичиг баримтаа олноо алдаршсан Солонго нэртэй болгосон.
Буддын шашинтай тэрээр нэгэн ярилцлагандаа “Гоо сайхны мэс заслыг би үгүйсгэдэггүй. Яагаад гэвэл хийлгэх шаадлагатай хүмүүс байдаг. Ямарваа нэг байдлаар хамраа хугалчихсан, эсвэл багасгаж жаахан өндөрлөхөд л гоё харагдах хүмүүс байдаг. Ялангуяа трансжендер охидууд мэс засал хийлгэх ёстой юм болов уу гэж боддог. Эрсдэлгүй, аюулгүй гэж үзвэл, эмч нь ур чадвартай байвал мэс заслыг үгүйсгэдэггүй. Миний хувьд багаасаа л ийм тэгшхэн хөл, бие хаатай байсан.
Харин трансжендер амьдралд ороод бага зэрэг хөгжүүлсэн.
Эрэгтэй байхдаа биеийн хүчний ажил төдийлөн хийдэггүй байсан учир ийм турьхан биетэй” хэмээн ярьсан байдаг.