Хүүхэд насны минь хамгийн сайхан гэх үг таарсан эгч нар нэгээр зогсохгүй.
Ямар хөөрхөн эгч вэ? гэж дуу алдан харсан эмэгтэй бол бидний хайртай жүжигчин МУАЖ С.Сарантуяа байлаа. (1959.06.16) Миний сэтгэл зүрхийг кино урлагт татсан тэр дүр нь 1984 онд хийгдсэн
Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Д.Жигжид гуайн найруулсан “Ард Аюуш”-УСК-ны
Оюун-эрдэнэ байсан юм билээ.
Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн ухаалаг харц сэтгэл татам инээмсэглэл гээд ямар сайндаа л охин хүүхэд татагдаж, бүр давраад кино гэх гайхамшигтай урлагийн тухай зүрхлэн мөрөөдөл тээсэн.
Одоо бол зөвхөн гоо үзэсгэлэнд нь бус монгол эмэгтэйн намба шингээсэн жүжигчний уран чадварыг нь бишрэн байдаг даа