Төрийн соёрхолт Н.Нацагням “Цэнхэр үст” Цэрэнгээр бахархав
Монгол Улсын төрийн соёрхолт, инженер Н.Нацагням сошиалд идэвхитэй нэгэн. Өөрийн үзэл бодлоо цахимаараа дамжуулан хурцаар илэрхийлдэг тэрээр “Цэнхэр үст” Цэрэнгээр бахархаж, Хүчирхэг эмэгтэй хэмээн тодорхойлов.
Тэрээр “Хүчирхэг Эмэгтэй
Цэнхэр Үст фанк Цэрэнг сонстугай.
Эрэлхэг зоригтой энэ зууны эмэгтэй баатар тэрээр юунаас ч айхгүй үнэний төлөө тэмцсээр байгаад ард түмэн талархаж байна.
Өнгөрсөн зуунд Эрэлхэг Бор нэг удаа хаднаас үсэрсэн бол
Энэ зуунд Цэрэн зуун удаа хаднаас үсэрч эх орноо хамгаалж байна.
Олон улсын уул уурхайн мафи түүнийг дийлсэнгүй.
Бахархалтай!
Харин түүний бэрийг гаднынхан спонсорлож эх оронч хадам ээжийг нь намнаж байгааг ойлгохгүй молигдуулсан гэдгээ удахгүй ухаарах цаг ирнэ.
Бүгдээрээ Цэнхэр Үст Фанк Цэрэн г сонсож түүнийг араас тэмцэлд орцгооё! Гартаа ойрхон байгаа зүйлсээ бариад гарцгаая!
Цэрэн үргэлж үнэний төлөө зоригтой алхам хийж байгаа.
Юунаас ч айдаггүй нэгэн.
Мандухай цэцэн хатан, Ануу хатан гээд эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан хүчирхэг Эмэгтэйчүүдийг санагдуулсан Цэрэн мандтугай!
Жулик эрчүүдийн хажууд мужик шиг тэмцэж чаддаг Цэрэн.
Ард түмний Бахархал” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Инженер Н.Нацагнямын хувьд 2013 онд гар утаснаас эхлээд цахим төхөөрөмжүүд хийх аргыг олсон “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” гэсэн бүтээлээрээ Төрийн соёрхолт хүртсэн билээ.