Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Гүйлт хийхэд анхаарах хэдэн зүйл
Зөвөлгөө

Гүйлт хийхэд анхаарах хэдэн зүйл

Эрхэм админBy Эрхэм админ05/11/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гүйлт хийхэд анхаарах хэдэн зүйл

Дэлхий нийтээр COVID-19 цар тахалтай тэмцэж буй энэ өдрүүдэд эмч мэргэжилтнүүд биеийн тамираар хичээллэж, цэвэр агаарт гүйхийг зөвлөж буй.

Урин дулаан ирж буй энэ өдрүүдэд өглөөний 05 цагаас эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад зам дагуу гүйж яваа хүн олон харагдах болсон.


Тэгвэл гүйх эхлэж буй танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Юуны өмнө танд БИЕИЙН ТАМИРЫН ХУВЦАС болон хөлд эвтэйхэн ПҮҮЗ байхад хангалттай. Бас дээрээс нь ГҮЙХ ХҮСЭЛ байгаа бол та гүйхэд бэлэн байна гэсэн үг. ъ

Та бэлэн үү?

Хэрвээ та 40-өөс дээш настай, ээж, аав, эмээ, өвөө аль нэг нь зүрхний өвчнөөр өвчилж байсан түүхтэй бол гүйхдээ болгоомжтой хандаж, эмчтэй зөвшилцөх хэрэгтэй.

1. Гүйх дадалтай болохын тулд хамгийн түрүүнд юу анхаарах вэ?

Хэзээ гүйх вэ гэдгээ цагийн хуваарьтаа оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл та энэ цагтаа завтай байхаас гадна сэтгэл санааны бэлтгэлтэй байна гэсэн үг. Цагийн хуваарьтаа оруулаагүйгээс болоод гүйхийн оронд өөр зүйлийг хийж гүйлтээ хойшлуулах магадлал өндөр байдаг.

Яагаад гэвэл хүн угаасаа гүйх дадалгүй учраас түүнийгээ хийх хүчгүй байна гэсэн үг. Тиймээс та долоо хоногт хэдэн өдөр гүйх хүсэлтэй байна вэ, гүйхдээ хэдэн минут гүйх вэ гэдгийг өөрөө сонго.

Жишээлбэл: Долоо хоногт 2 удаа Даваа, Пүрэв гаригт ажлын дараа 20-30 минут гүйнэ.

Хагас сайн, бүтэн сайны өглөө болгон гүйлт, алхалт 2-ыг хослуулж 40-50 минут гүйнэ.


ӨДӨР БОЛГОН ӨГЛӨӨ 10 МИНУТ ЗОГСОХГҮЙ ГҮЙНЭ гэх мэтийг тодруулж цагийн хуваарьтаа оруулна. Мэдээж гүйж эхэлсний дараагаар өөрчлөлт оруулж болно.

2. Гүйхээсээ хэдэн цагийн өмнө хооллох вэ?

Багаар бодоход нэг цагийн өмнө хооллох хэрэгтэй. Хэрвээ өглөө эрт гүйх гэж байгаа бол өглөө ганц банан эсвэл нэг протейн бар идэж болно.

ОГТ ЮМ ИДЭЭГҮЙ ГҮЙХ ЮМ БОЛ СУЛЬДААД ХҮЧГҮЙ БОЛДОГ. Бас гүйсний дараа ч гэсэн нээх удалгүй хооллосноор эрч хүчээ адлахгүй сайн талтай.

3. Гүйхээсээ өмнө хэзээ ус уух вэ?

УСЫГ ГҮЙХЭЭС ӨМНӨ, ГҮЙХ ЯВЦДАА, ГҮЙСНИЙ ДАРАА САЙН УУХ ХЭРЭГТЭЙ.
Гэхдээ гүйхээс өмнө эсвэл гүйх явцдаа гэдсээ цүдийтэл ууж болохгүй. Бага багаар уугаарай. Харин гүйж дууссаны дараа бол өдрийн турш сайн уух хэрэгтэй.

4. Гүйхээсээ өмнө заавал биеэ халаах уу?

Тийм. ОЙРОЛЦООГООР 5 МИНУТ биеэ халааж, гүйж дууссаны дараа 5 минут алхаж, биеэ хөргөөж, сунгалтын дасгал хийгээрэй.

5. Гүйхдээ өлмий дээрээ гүйх үү?

Яаж гүйх ёстой вэ? Зарим хүмүүс өлмий дээрээ гүй, нуруугаа эгц зөв хэлбэртэй гүй гэх мэтээр зөвлөдөг. Хүн бүрийн биеийн хэлбэр, хөдөлгөөн, алхалт өөр өөр байдаг. Тиймээс яг ингэж эсвэл тэгж гүй, өлмий дээрээ гүй, эгц гүй гэдэг дүрэм байхгүй.
ӨӨРТ АЛЬ НЬ ЭВТЭЙХЭН БАЙНА, ТҮҮГЭЭРЭЭ ГҮЙГЭЭРЭЙ.

Өөрөөр хэлбэл өөрийнхөөрөө гүйх нь зөв. Өлмий дээрээ гүйвэл сайн гээд өөрийгөө шахаад өлмий дээрээ гүйвэл гүйж ядаж байхад олон юман дэр анхаарах, түүнээсээ болоод ядрах, бууж өгөхөөс гадна гэмтэл авах аюултай.

6. Яаж тогтмол гүйдэг болох вэ?

Гүйлтээ дундаас нь хаяхгүй цааш тогтмол гүйхийн тулд өөртөө урам зориг, мотивац өгөх мэдээллээр өөрийгөө байнга цэнэглээрэй.

Мөн ГҮЙДЭГ ЭСВЭЛ таны ГҮЙЛТИЙГ ДЭМЖИХ хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хичээгээрэй.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.