Чоно борооноор гэгчээр
Сэлэнгэ аймаг буюу УИХ-ын 13р тойрогт хамгийн их санал авсан Ж.Эрдэнэбатыг цагдан хоригдож байх хооронд АН.аас нэр дэвшигч Д.Үүрийн туяа яс горьдсон “нохой” шиг Сэлэнгэ аймгаар “шиншлэх” болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “За өнөөдрөөс Сэлэнгэ аймаг руугаа ажиллахаар боллоо. Сэлэнгэ нутгаа хөгжүүлэх сэтгэл зорилго хэвээр” гэжээ.
Учир нь Сэлэнгэ аймагт нөхөн сонгуулийн тов зарлагдахаар болж буй.
Тус тойрог сонгуулийн гурван мандаттай бөгөөд санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Өнөрболор, Ч.Ундрам нар багаараа сонгогдсон.
Улс төрийн нам, эвслээс 19, бие даан дөрвөн хүн нэр дэвшиж байна. Нийт 23 хүн нэр дэвшсэн.