Айлын хажуу өрөө түрээслэж явахдаа би ижийгээ алдсан.
Ижийгээ оршуулчихаад маргааш нь тэр байрнаасаа гарах надад хүнд байсан..
Би хүний ганц хүү..
Залуу явахдаа би өөрийг буруугаас болж алдсан хүн..
Кампаний тамга тэмдэг атгачихсан шинэ машин уначихсан явах үед намайг хүрээлсэн хүмүүс их байсаан…
Харин алдаж гишгээд аавын хаалга татаж суухад би тэдний хэнийг ч олж хараагүй юм.
Байцаагчийг дуудсан цагт ирээгүй гээд л ганц худагт 4-хоносон өөр зүйлгүй…
Гэтэл тэр үеийн шар хэвлэлүүд намайг хайр найргүйл бичиж балбаж байсан..
Ядарсан хүнд ноён олон гэж Ижийнхээ хүслийг гүйцээх гэж улсын наадамаар морь тайлбарлъя гэж удирдлага дээрээ ороод хөөгдөж гарсан удаа бас бий..
Тэр хүн надаас насаар хамаагүй дүү хүн.
Гэтэл намайг чи энд яах гэж ирсэн юм хэн чамайг ир гэсэн юм гар гэж зандарч хашгичихад нулимсаа арчаад л гарсан даа…
Хожим надаар хуримаа хөтлүүлэх гэж гуйсан..
Хүн гэдэг ийм л арчаагүй муухай байдаг.
•Хүн хүнээрээ байх хэрэгтэй•