Монголчууд энэ жил цахимаар наадаж байна. Цар тахлын үед анх удаа үзэгчгүй наадмыг XIII зуун цогцолборт зохион байгуулж байгаа ба бөх, сур, шагайн харвааг иргэд цэнхэр дэлгэцээр үзэх юм.
Үзэгчгүй наадмын хамгаалалтад гарч буй цагдаа нар баатрын дээл хувцсаар жигдрэхээр болсон нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байв. Тэгвэл Hero” интэртаймэнтийн захирал Б.Баатарын санаачилснаар хамгаалалтад гарч буй цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцсаар бус Монгол дээлээр жигдэрчээ.
“Hero” энтэртаймэнтийн захирал Б.Баатарын хэлснээр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, олон улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэхийг зорьж байгаа аж. Энэ хүрээнд цагдаа нар ч бас дээлээр гоёж байгаа нь энэ бололтой.