Шартахгүй байх энгийн аргууд
Архи ууссаны маргааш шартдаг, шартдаггүй хүмүүс гэж бий. Шарталт яагаад үүсдэг нь тодорхойгүй, гэхдээ шартсан хүмүүсийн ихэнх нь гүйлгэх, хоолонд дургүй болох, гар хөл нь салганах, сульдах, дотор муухай оргих, зүрх, судас өвдөх зэрэг зовиурыг мэдэрдэг. Зарим хүн шарталыг галтай ч зүйрлэдэг. Шартахгүй байх хамгийн зөв, оновчтой арга бол архи хэрэглэхгүй байх. Гэхдээ шартахгүйгээр архи уух арга бас байна аа.
Махан хоол идэх
Архи хэрэглэхээсээ өмнө 30-40 минутын өмнө махан хоол ид. Хэрвээ та амархан согтдог эсвэл нойр муутай хоносон бол архи уухаасаа өмнө хар талх идээрэй.
Архиндаа лимон хий
Та үдэшлэг эсвэл төрсөн өдөрт уригдахаасаа өмнө 1, 2 зүсэм лимон бэлдээрэй. Танд тус болох болно. Архи уух хундага дотроо зүссэн лимоноо хий. Лимонд агуулдаг амин дэмүүд архины агууламжийг бууруулдаг нь тогтоогджээ. Та энэ аргыг хэрэглэснээр маргааш өдөр нь шартахгүй.
Жимс ид
Архи уух үедээ жимс ид. Жимс таны ходоодыг зөөлрүүлж, шартахаас сэргийлэх болно.
Өндөг хэрэглэ
Өндгөнд агуулдаг амин дэмүүд шарталт үүсгэдэг хорт бодисуудыг задалдаг.