Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат Ч.Ерөөлттүвшин, С.Буянтогтох нар залуу гэр бүл хэрхэн хөдөө орон нутагт амьдарч болох талаар зөвлөгөө өгч дасгалжуулдаг. Тэдний блогыг хэдийнэ 200 мянган хүн үзэж, дагадаг болсон.
Тэгвэл тэд 2020.09.28ны сайн өдөр буюу өнөөдөр хуримаа хийлээ.
Тэдний тухай товч танилцуулбал, нөхөр Ч.Ерөөлттүвшин цагдаагийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай амьдралын дасгалжуулагч бол, эхнэр С.Буянтогтох нь олон улсын хоол зүйч мэргэжилтэй, түүний зохиосон зөв хоололтын ном олон улсын “Алибаба” сайтад хамгийн борлуулалттай нь.
“Хөдөөний айл” блогтой болохын тулд тэд олон саад бэрхшээлийг туулж энэ амьдралаа бүтээсэн гэдгээ хэлдэг. Тэд дундаасаа хүү охин хоёртой.