“Дархлаа дэмжих “Гүн хөлдөөсөн”гишүүнэгний ундааны жор”
Орц:
Гишүүнэ 400гр
(зөгийн бал эсвэл бурам хүссэн хэмжээгээрээ байж болно.) ус 1100мл
Нимбэгний жүүс 1 цайны халбага
Хийx заавар:
Томхон хэмжээтэй саванд эхлээд гишүүнээ хийгээд усаа хийж 20 мин буцалгана. Дараа нь шүүлтүүрээр гишүүнээ шүүн гарсан шүүсийг бүрэн хөргөнө. Хөргөөд дээд хэсэгт нь байгаа тунгалаг ягаавтар шүүсийг тусд нь саванд хийн доор нь үлдсэн шар тундасийг үлдээнэ. шүүж авсан ягаан шүүсэн дээрээ нэг амний халбага нимбэгний шүүс хийнэ.
Битүү тагтай саванд хийж хөргөгчиндөө хийн өөрийн хүссэн хэмжээгээр зөгийн бал бурам нэмж хийн амтархан уухад илүү тохиромжтой. Ингээд таны амин дэмээр баялаг гишүүний жүүс бэлэн боллоо. Эрүүл мэндэд ч санхүүд ч хэмнэлттэй.