Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг ирэх даваа гариг хүртэл сунгалаа. Улмаар даваа гаригаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Ингэснээр зарим үйлчилгээний газрууд нээгдэх юм.
Тухайлбал, такси, барилга, кофе шоп, ресторан, захуудын ахуйн хэрэглээний тасаг, үйлчилгээний салбар зэрэг 34 чиглэлийн үйлдвэр үйлчилгээний газрыг нээнэ.
- Ахуйн хэрэглээний тасаг
- Модны зах
- Барилгын зах
- Ресторан
- Кофе шоп
- Хүргэлтийн хоол
- Хувцас захиалга,
- Гэр ахуйн барааны захиалга засвар
- Дархан
- Хими цэвэрлэгээ
- Ломбард
- Авто засвар
- Авто угаалга
- Авто зогсоол
- Цаг засвар зэрэг 34 төрлийн үйлчилгээг зөвшөөрлөө.
Үүнээс гадна баар цэнгээний газар, караоке, бариа массаж, олон нийтийн арга хэмжээ, фитнесс, саун, үзэсгэлэн худалдаа зэрэг 20 гаруй үйл ажиллагаа нээгдэхгүй юм байна.
Нийт 52 чиглэлийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээг хийж дээрх байдлаар шийдвэр гаргаж байгаа аж.