Дорнод нутгийн үзэсгэлэн мисс О.Ариунзул сүүлийн үед өөртөө томдсон хувцас өмсөх тун дуртай болсон гэнэ. Учир нь нөхрийнх нь хувцас түүнд маш их таалагддаг учраас стиль имиджийг нь тохируулан тийнхүү хувцаслах болжээ.
Дуучин Б.Амархүүгийн эхнэр болсноосоо хойш багагүй хэл, аманд орох болсон түүний алхам тутам олны анхааралд байдаг. Тэрээр шаггүй дуулах авьяастай бөгөөд нэг удаа нөхөртэйгээ хамт дуулаад тайзан дээр солгойрсон хэмээн шүүмжлүүлсэн удаатай. Түүнээс хойш олны өмнө дахин дуулаагүй.
Харин өнгөрсөн хугацаанд хүү А.Анандаа харж, чөлөөт цагаараа гэр бүлийн хамт гадаад улс орнуудаар аялсан шигээ хэсэг хугацаанд амарч авсан ажээ.