Ааваасаа болж аргагүй эрхэнд олны өмнө ил гарсан тэргүүн охин Б.Намууны ямар ажил хийдэг нь бараг мэдэгддэггүй. Гэхдээ аав, нөхрийнхөө ачаар олны анхааралд үе үе өртөөд аж төрөн амьдардаг.
“Оюуны-Ундраа”-г аавынхаа олон групптэй хамтын ажиллагааг нь бататгахад жинтэй хувь нэмэр оруулж, хоёр дахь ханиараа Отгонбаярын Тэнүүнийг сонгосон. Улмаар хүүхдийг нь гаргаж, амьдралаа бататгаад авсан.
Зайсан хавиар эргэлддэг тэдний хувьд гал халуун хайраа хэвээр нь хадгалсаар байгаа аж. Цар тахлын үед болзоонд явж, романтиклаж яваа ажээ. Тэдний өдрийн романтиклал нэг ийм.