Цахимд “ХЯТАД вакцин хийлгэсэн 31настай эмэгтэй3сарын15нд 2өнгөрч байхад 2цагын дараа ажлынхаа үүдэнд хөл нь суларч ажилдаа ороод унасан байна одоо ийм байдалтай байна” гэх бичлэг цацагдсан.
Хөл нь мэдээгүй болсон байсан эмэгтэйтэй уулзаж биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл авсан байна.
Тэрээр “Намайг Г. Нямсүрэн гэдэг сувилагчаар ажилладаг.Вакцинаас болоод ийм болоод байж байна. Ажлын журмаар гээд вакцин хийлгэсэн.Хийлгээд цагийн дараа гараад явж байхдаа дотор муухай аргиж ажлын үүдэн дээр очоод унасан.
15-ы өдөр л хөл мэдээгүй болсон.
Гуравдугаар эмнэлэг хүлээж авахдаа гормоны эмчилгээ хийж байсан.
Суларсан эсийг сэргээх тийм эмчилгээ хийсэн.
Олон шинжилгээ өгсөн бүгд асуудалгүй гарсан.
Бичлэг тавигдсан дараах сэтгэгдлүүдийн талаар:
Сайтуудаар яваад байгаа мэдээлэл худлаа миний бие өвдөж байгаагүй эмнэлэгт анх удаа л хэвтэж байна.Сувилагч ажлынхан мэдэж байгаа харсан шүү дээ.Худлаа байсан бол нүүрээ ингэж ил гаргахгүй байсан.
Хөл хориотой болохоор гэр бүлийнхэн маань ирж чадахгүй л байна” гэв.
Уг лайв дээр шинжилгээний бичгүүдээ үзүүлсэн байна.Мөн тэрээр эмнэлгээр яваад сая орчим төгрөг зарлагдаад байна гэжээ.